ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

Шинэ санал, санаачилгыг дэмжин төр, иргэний холбоог бэхжүүлэн ажиллаж байна

2019-03-26

Алтанбулаг сумын хувьд нэгэн хэвийн хэвшмэл үйл ажиллагааг халж, төр, иргэний харилцаа холбоог бэхжүүлэх зорилгоор иргэдийнхээ хэрэгцээнд тулгуурлаж олон олон шинэлэг, бүтээлч санааг дэвшүүлэн, дэмжин ажилладаг үлгэр жишээ сум юм. Тухайлбал сумын төвд ногоон орчин бий болгох, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор айл өрхүүдтэй хамтран “5 мод-5 сөөг” аяныг эхлүүлж, айл бүр 5 мод, 5 жимсний сөөгийг тарьж, ургуулан эко хашаатай болох зорилт тавин ажиллаж байна. Мөн өнгөрсөн жилээс эхлэн “Жишиг хашаа” аяныг өрнүүлж эхэлсэн бөгөөд энэ хүрээндээ сумынхаа харагдах өнгө үзэмжийг сэргээх, айл бүр нэг өнгийн хашаатай болох зэрэг зорилтыг дэвшүүлэн хэрэгжилтийг ханган ажиллаж, уг ажлаараа дамжуулан ажилгүй иргэдийг түр болон байнгын ажлын байраар хангах зэрэг олон үйл ажиллагааг зохион байгуулж байна.

Алтанбулаг сум 4 багтай. 2017 онд сумын Засаг даргын захирамжаар “Нэг улиралд нэг өрх” аяныг өрнүүлж, тус аяны хүрээнд баг тус бүр төсөвт нэг байгууллагатай шефлэж, малчид, иргэд, зорилтот өрхүүдэд чиглэсэн нийгэмд тустай үйл ажиллагааг өрнүүлдэг төдийгүй хаврын цагт малчдын хашаа хороог засварлах, мал төллөх, ямаа самнах ажилд туслах, зуны цагт ноос хяргах, намрын цагт өвөлжөө хаваржаа тордох зэргээр тусламж дэмжлэг үзүүлэхэд чиглэгддэг аж.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%