Төрийн албаны сахилга хариуцлагыг чангатгах, төрийн үйлчилгээг хүнд сурталгүй иргэнд хүргэх нь төрийн байгууллага, албан тушаалтны үүрэг юм. Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс зохион байгуулсан “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын үр нөлөөг дээшлүүлэх нь” сэдэвт нэгдсэн сургалтын үеэр аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга, 27 сумдын удирдлагууд ард иргэдийхээ өмнө хүнд сурталгүй, авлига ашиг сонирхлын зөрчилгүй ажиллахаа илэрхийлж МЭДЭГДЭЛ-д гарын үсэг зурж олон нийтэд мэдээлсэн. Тэгвэл өнөөдрийн Удирдах ажилтаны нэгдсэн шуурхай зөвлөгөөнд агентлаг, харьяа байгууллагын дарга удирдлагууд болон аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргааны албан хаагчид аймгийн нийт төрийн албан хаагчдаа төлөөлж ард иргэдийхээ өмнө хүнд сурталгүй, авлига ашиг сонирхлын зөрчилгүй ажиллахаа илэрхийлж МЭДЭГДЭЛ-д гарын үсэг зурлаа.