ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

“УРАН ЖИРГЭЭ” УРАН УНШЛАГЫН НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2019-03-25

Лүн сумын Сургуулийн номын сан, сумын номын сан, Монгол хэл уран зохиолын багш нар хамтран “Дэлхийн яруу найргийн өдөр”-ийг тохиолдуулан “Уран жиргээ” наадмыг 1-11-р ангийн сурагчдын дунд зохион явууллаа.

Ардын боловсролын тэргүүний ажилтан, “Чингис хаан” академийн тэргүүн, Лүн сумын сургуулийн захирлаар ажиллаж байсан ахмад багш Д.Дагдан, түүний охин Д.Хатантуул, Д.Чулуунтуул нар хүрэлцэн ирж тус наадмыг ивээн тэтгэж зохион явууллаа.

Наадамд нийт 1-5-р ангийн 24 сурагч, 6-11-р ангийн 19 сурагч оролцсоноос:

1-5-р ангийн сурагчдаас Тэргүүн байранд М.Намуундарь багштай 5а ангийн сурагч С.Чадраабал, Дэд байранд Д.Цэнгэл багштай 3а ангийн сурагч Г.Цэлмүүн, Гутгаар байранд Ц.Оюунчимэг багштай 2а ангийн сурагч Г.Энхрийлэн,

6-11-р ангийн сурагчдаас Тэргүүн байранд Б.Энхтуул багштай 8а ангийн сурагч А.Амартүвшин, Дэд байранд О.Оюунжаргал багштай 10а ангийн сурагч Х.Золбоо, Гутгаар байранд С.Жаргалсайхан багштай 11а ангийн сурагч З.Цэнд-Аюуш нар шалгарлаа.

Мөн “Номын сайн нөхөр – Сургууль, анги хамт олон, сурагч”-ийг шалгаруулах болзолт уралдааны Тэргүүний уншигч сурагчаар 1-5-р ангиас:

Тэргүүн байранд 4а ангийн сурагч У.Мягмардорж

Дэд байранд 5а ангийн сурагч Г.Номин-Эрдэнэ

Гутгаар байранд 4а ангийн сурагч Б.Билгүүн

Тэргүүний уншигч сурагчаар 6-11-р ангиас:

Тэргүүн байранд 8б ангийн сурагч Н.Анужин

Дэд байранд 6б ангийн сурагч Д.Хулан

Гутгаар байранд 6а ангийн сурагч А.Эрхэмбилэг

“Уншлагыг дэмжих сарын аян”-ы хүрээнд 6-11-р ангийн сурагчдын дунд зохион явуулсан “Зохиол миний нүдээр” илтгэлийн уралдаанд:

Тэргүүн байранд 11а ангийн сурагч Б.Ариунтунгалаг

Дэд байранд 9а ангийн сурагч Соёлцэцэг

Гутгаар байранд 10а ангийн сурагч Г.Болорчимэг

1-5-р ангийн сурагчдын дунд зохион явуулсан “Зохиол миний нүдээр” гар зургийн уралдаанд:

Тэргүүн байранд 5а ангийн сурагч Б.Уянга

Дэд байранд 3а ангийн сурагч О.Жаргалмэнд

Гутгаар байранд 2б ангийн сурагч М.Энхжин

6-11-р ангийн сурагчдынд дунд зохион явуулсан “Миний аав Миний баатар” шүлгийн уралдаанд:

Тэргүүн байранд 10а ангийн сурагч Б.Марал-Эрдэнэ

Дэд байранд 8б ангийн сурагч С.Насанбуян

Гутгаар байранд 10а ангийн сурагч Д.Номин-Эрдэнэ нар тус тус шалгарлаа.

Мөн “Тэргүүний уншигч анги хамт олон”-оор 1-5-р ангиудаас Д.Цэнгэл багштай 3а ангийн хамт олон, 6-11-р ангиудаас Ц.Ундрах багштай 6а ангийн хамт олон шалгарсан. Тус тэмцээн уралдаануудын шагналыг 100% Д.Дагдан багш түүний үр хүүхэд ивээн тэтгэж ажилласан. Цаашид жил бүр Д.Дагдан багшийн нэрэмжит болгон “Дэлхийн яруу найргийн өдөр”-өөр уламжлал болгон зохион байгуулагдана.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%