Өмнөговь аймаг 2019 оныг салбарын хүрээнд "Соёлыг дэмжих жил" болгон зарласантай холбоотойгоор "Соёл урлаг-Тогтвортой хөгжил" аймгийн соёлын ажилтны зөвлөгөөнийг зохион байгуулж байна. Уг зөвлөгөөнд МУ-ын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат болон аймаг сумын удирдлагууд, сумдын соёлын төвийн эрхлэгчид болон уран бүтээлчид оролцож байна.
Соёлыг дэмжих жилийн ажлын хүрээнд манай аймаг Музей, ХЖТ-ийн барилгыг шинээр ашиглалтад оруулах, сумдын соёлын төвүүдийг засварлах, хөгжим техник хэрэгслээр хангах, уламжлалт өв соёлоо түгээн дэлгэрүүлэх зэрэг ажилд 18 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөн ажиллаж байна.