Монгол улсын Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоолоор батлагдсан гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журмын дагуу улс орон даяар жил бүрийн гуравдугаар сарын 4 дэх долоо хоногийн пүрэв гарагт гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохиог шалгадаг. Энэ дагуу өнөөдөр 16.00 цагт Аймгийн хэмжээнд гамшгийн аюулын тухай зарлан мэдээлж, дохиогоор ажиллах дадлага сургуулийг Мөнх-Алдарын талбайд зохион байгууллаа.
Энэ үеэр Аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр ангийн бие бүрэлдэхүүн объектийн гал түймэр унтраах тархалтын сургалт болон өндрөөс нэрвэгдэгсдийг аврах, онцгой байдлын аврах ангийн бие бүрэлдэхүүний ажил мэргэжлийн онцлогийг сурталчилсан үзүүлэх сургалтыг зохион байгууллаа.