Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын үр нөлөөг дээшлүүлэх нь” сэдэвт нэгдсэн сургалтыг 27 сумын ИТХ-ын дарга бөгөөд салбар зөвлөлийн дарга, салбар зөвлөлийн дэд дарга бөгөөд сумын Засаг дарга, хууль, эрх зүйн мэргэжилтэн, хэсгийн төлөөлөгч, аймгийн ИТХ-ын дэргэд ажиллах Иргэний зөвлөлийн гишүүн, аймгийн ГХУСАЗСЗ-ийн дэргэд ажиллах Авлигын эсрэг иргэний хяналтын зөвлөлийн гишүүд, аймгийн ГХУСАЗСЗ-ийн нийт гишүүд 140 гаруй албан хаагчдыг хамруулан зохион байгууллаа. Сургалтын зорилго нь аймгийн ГХУСАЗСЗ-ийн 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан зорилт арга хэмжээг хэрэгжүүлж аймгийн хэмжээнд авлига, ашиг сонирхлын зөрчилгүй, иргэдэд нээлттэй ил тод ажиллах тал дээр анхаарч, сумдын салбар зөвлөлийн гишүүдийг чадавхжуулах, нэгдсэн мэдээ мэдээллээр хангах, шинээр батлагдан гарсан хууль тогтоомжийг сурталчлах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг шинэлэг хэлбэрээр зохион байгуулахад орон нутгийн захиргааны байгууллагын зүгээс баримталж буй бодлого шийдвэрийн талаар нэг мөр ойлголт өгөхөд оршиж байгаа юм. Энэ үеэр аймаг, сумдын удирдлагууд авлига, ашиг сонирхлын зөрчилгүй ажиллах талаар “МЭДЭГДЭЛ” гаргаж олон нийтэд хүргүүлж ажиллалаа.
Түүнчлэн Авлигатай тэмцэх газрын холбогдох албан тушаалтнууд авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, авлигын эрсдэл үүсэх нөхцөл байдал, сумдад гарч буй нийтлэг зөрчил дутагдал, анхаарах асуудлаар мэдээлэл хийж, аймгийн Ерөнхий Прокурор тодорхой төрлийн гэмт хэрэгт хийсэн судалгаа, хэргийн шалтгаан нөхцлийн талаар, Цагдаагийн газрын даргаас аймгийн хэмжээнд 2018 онд гарсан гэмт хэргийн гаралт, шалтгаан нөхцөл, цаашид анхаарах асуудлын талаар, Гадаадын иргэн харьяатын газрын агаарын замын боомтын газраас гадаадын иргэний шилжилт хөдөлгөөн түүнд тавих хяналт, сум орон нутгийн түвшинд анхаарах асуудлын талаар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргаас Хамтарсан багт сум орон нутгийн түвшнөөс анхаарах асуудал зэрэг нийт 9 байгууллагаас холбогдох мэдээ мэдээллийг хийж, сургалтад оролцогчдыг нэгдсэн мэдээ мэдээллээр хангалаа. Мөн энэ сургалтын үеэр аймгийн Засаг дарга, ЗДТГ-ын бодлогын хэлтсийн удирдлагуудаас орон нутгийн цаг үеийн асуудлаар тодорхой үүрэг даалгаварыг өгсөн юм.