ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАНД ШИНЭЭР ТОМИЛОГДСОН АЛБА ХААГЧДЫН ТАНГАРАГ ӨРГӨХ, ШИНЭЭР БАЙГУУЛАГДСАН АНГИ БҮЛЭГТ АВТОМАШИН ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2019-03-20

Монгол улсад Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 98 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан Төв аймгийн Онцгой байдлын газраас гал унтраах аврах анги, эрэн хайх, аврах бүлгүүдэд ажиллах алба хаагчдын тангараг өргөх ёслолын ажиллагааг зохион байгууллаа. 21 албан хаагчдаар бүл нэмсэн баярт өдрийн ёслолын ажиллагаанд аймгийн Засаг дарга Ж.Батжаргал тэргүүтэй аймгийн удирдлагууд, ОБЕГазрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, ОБГазрын дарга, хурандаа Н.Төмөрбаатар нар оролцсон юм.

Мөн Монгол улсын Засгийн газрын 2018 оны 114 дүгээр тогтоолоор Төв аймгийн Мөнгөнморьт суманд” Гал түймэр унтраах аврах IV зэрэглэлийн 75 дугаар анги”, Батсүмбэр суманд “Гал түймэр унтраах, аврах анги”, Лүн болон Баян сумдад “Эрэн хайх, аврах бүлгийг байгуулахаар шийдвэрлэсэн. Энэ хүрээнд аймгийн Засаг даргын санхүүжилтээр эдгээр шинэ 4 нэгжид шуурхай албаны УАЗ Фургон автомашин хүлээлгэж өгөх ёслолын ажиллагаа зохион байгуулагдсан юм. Ингэснээр нутаг дэвсгэрийн хэмжээнд гарсан аюулт үзэгдэл, ослын үед гамшгаас хамгаалах үйлчилгээг иргэдэд цаг алдалгүй шуурхай хүргэх, болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, авран хамгаалах боломж бүрдэж байгаа талаар онцолж байсан юм.  

Энэ өдөр эх орон, ард түмнийхээ төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, үүргээ нэр төртэй биелүүлж байгаа зарим албан хаагчдыг Төрийн дээд одон, медаль, аймгийн шагналаар шагнах ёслолын ажиллагааг зохион байгуулсан юм. Үүнд:

  • “Алтан гадас одон”-оор: Ахмад настан Ц.Дүүдээ
  • “Цэргийн хүндэт медаль”-иар: ахмад Л.Нямдаваа, ахлах ахлагч С.Мөнхчулуун
  • Аймгийн Засаг даргын “Хүндэт тэмдэг”-ээр: ахлах ахлагч З.Алтанхүү
  • Аймгийн Засаг даргын “Хүндэт жуух бичиг”-ээр: ахлах дэслэгч А.Бэх-Очир, ахлах дэслэгч З.Отгонзул
  • ОБЕГазрын “Жуух бичиг”-ээр: ахлах ахлагч Д.Мягмардорж, ахлах ахлагч Ц.Соронзонбаяр
  • “Хугацааны ахлах дэслэгч цол”-оор: дэслэгч М.Даваа, дэслэгч Г.Ганбат
  • “Ахлагч цол”-оор: Ч.Батсүрэн нар тус тус шагнагдлаа.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%