ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

АЙМГИЙН ИТХ-ЫН БОЭБХХ-НЫ ТӨЛӨӨЛӨГЧИД БАЙГАЛЬ ОРЧНЫ УЛСЫН БАЙЦААГЧ, БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧ НАРТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

2019-03-19

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Байгаль орчин, экологийн бодлого хяналтын хорооны Төлөөлөгчид  өнөөдөр /2019.03.19/ Сумдын Байгаль орчны улсын байцаагч, байгаль хамгаалагч нарын үйл ажиллагаатай танилцаж, тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл сонслоо.
Хуралд тус хорооны дарга П.Юра, гишүүн Н.Батсайхан, С.Ганзориг, Н.Лхагвасүрэн, З.Бадрал болон Хонгор сумын БОАЖГ-ын Байгаль хамгаалагч Ш.Дарханбаатар, Байгаль хамгаалагч Б.Отгонбаяр, Улсын байгцаагч Д.Батхишиг, Орхон сумын Байгаль орчны Улсын байцаагч Ч.Мөнхэрдэнэ, БОАЖГ-ын Байгаль хамгаалагч Н.Ганэрдэнэ, Шарын гол сумын Байгаль хамгаалагч Х.Оюунцэцэг, БОМ Ц.Мөнхэрдэнэ, Дархан сумын  БОАЖГ-ын Байгаль хамгаалагч П.Жаргалтөр, Ойн инженер Л.Өлзийхишиг нар оролцов. 
Байгаль хамгаалагчдын зүгээс дүрэмт хувцас, машин техник, шатхуун томилолтын асуудал дутагдалтай тухай асуудлаа төлөөлөгч нарт  танилцууллаа.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 74
2 / 3%
3 / 4%
44 / 59%
1 / 1%
24 / 32%