ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

“ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ӨДӨР”- АРГА ХЭМЖЭЭ БАЯНЧАНДМАНЬ СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2019-03-18

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдйин Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 4-р сарын 26-ны өдрийн 50 дугаар тогтоолоор жилд нэгээс доошгүй удаа “Төлөөлөгчдийн өдөр” арга хэмжээг зохион байгуулах шийдвэрийг батлан гаргасан.

Үүнтэй холбогдуулан Төв аймгийн Баянчандмань суманд ажиллаж, амьдарч байгаа дөрвөн мянга гаруй иргэдийнхээ дуу хоолойг төрд төлөөлж аймаг, сумын ИТХ-д сонгогдсон аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д.Мөнхбаатар, Б.Алтан-Очир болон сумын ИТХ-ын төлөөлөгчид хамтран “Төлөөлөгчдийн өдөр” арга хэмжээг зохион байгуулсан юм. Энэ өдөр аймаг, сумын төлөөлөгчид өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлууд болон цаашид хийгдэх ажлынхаа тухай танилцуулж, иргэдийнхээ асуултанд хариулт өгч, тулгамдсан асуудлуудыг сумын удирдлагуудтай хамтран шийдвэрлэж ажиллалаа. 2019 оныг аймгийн хэмжээнд “Бүтээн байгуулалт-Хөрөнгө оруулалтын жил” болгон зарласан. Энэ онд Баянчандмань суманд ч мөн хэд хэдэн томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг хийхээр төлөвлөжээ. Үүнд: Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 150 хүүхдийн цэцэрлэг шинээр барих, сумаар дайран өнгөрдөг олон улсын чанартай авто замыг засварлах, Биеийн тамир, спортын төвийн барилгыг шинээр барихаар шийдвэрлэсэн бөгөөд бүтээн байгуулалтын ажлууд энэ дөрөвдүгээр сараас эхэлнэ. 
Мөн “Төлөөлөгчдийн өдөр”-ийн арга хэмжээтэй хамтатган аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтиийн хэлтэс, түүний харьяа байгууллагуудын “Нээлттэй хаалганы өдөр”-ийг зохион байгуулсан юм. Энэ хүрээнд хамгийн их асуудал дагуулдаг газартай холбоотой асуудал, иргэдээс гарч буй санал хүсэлтийг шуурхай шийдвэрлэх, цахилгаан, дулааны эрчим хүчний асуудлыг шийдвэрлэх, худалдаа үйлчилгээ эрхлэгч нар, тусгай зөвшөөрөл эзэмшигч нарт холбогдох байгууллагаас заавар зөвлөмж хүргэх, авто тээвэр, нийтийн тээвэртэй холбоотой асуудал, байгаль орчны талаархи мэдээ мэдээллийг иргэдэд шуурхай хүргэж ажиллалаа.

 

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%