Аймгийн Засаг даргын ивээл дор “Төв Математик-YII” олимпиадыг Баянчандмань суманд амжилттай зохион байгууллаа. Математикийн сургалтын чанарыг сайжруулж, улс аймгийн дундаж түвшнээс ахиулах зорилгын хүрээнд 7 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа тус олимпиадад Төв аймгийн ЕБС-ийн 4-12 дугаар ангийн 243 сурагч, бага ангийн болон математикийн 88 багш, 29 удирдах ажилтан 30 сургуулийн 32 багийн 360 хүн оролцож 2 хоногийн турш оюун ухаан, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж тэргүүний багш, сурагчдаа тодруулсан юм.
- 4 дүгээр ангийн ангилалд 30 сургуулийн 32 сурагч оролцсоноос:
- Б.Бөртэ /Хүмүүн 1/
- Э.Энхтуяа /Хүмүүн 2/
- Г.Ундармаа /Заамар сум/
- З.Энхзориг /Баян/
- 5 дугаар ангийн ангилалд 30 сургуулийн 32 сурагч оролцсоноос:
- Б.Чинчулуун /Заамар/
- Г.Ариунгоо /Баянчандмань 1/
- Ө.Мөнхтулга /Баянчандмань 2/
- Н.Халиун /Жаргалант/
- 6 дугаар ангийн ангилалд 30 сургуулийн 32 сурагч оролцсоноос:
- Б.Даваажаргал /Батсүмбэр/
- Э.Түвшинсанаа /Борнуур/
- Ц.Дүүриймаа /Заамар/
- Б.Саруулсайхан /Баянчандмань/
- 7 дугаар ангийн ангилалд 30 сургуулийн 32 сурагч оролцсоноос:
- Э.Ууганбаяр /Алтанбулаг/
- Э.Гандөш /Баянчандмань/
- Э.Доржсэмбэ /Эрдэнэ/
- М.Янжинлхам /Батсүмбэр/
- 8 дугаар ангийн ангилалд 30 сургуулийн 32 сурагч оролцсоноос:
- Б.Азжаргал /Заамар/
- И.Намуунзаяа /Шижир-Алт/
- Г.Түмэн-Амгалан /Хүмүүн 1/
- Ц.Энх-Амгалан / Баянчандмань 1/
- 9 дүгээр ангийн ангилалд 30 сургуулийн 32 сурагч оролцсоноос:
- С.Үйлсаруул /Хүмүүн 1/
- А.Энхсүрэн /Цээл/
- А.Ганчимэг /Батсүмбэр/
- Ж.Хишигжаргал /Аргалант/
- 10 дугаар ангийн ангилалд 20 сургуулийн 22 сурагч оролцсоноос:
- Ц.Чинхүсэл /Жаргалант/
- Ц.Төрбат /Баянчандмань 1/
- Б.Алтантогос /Хүмүүн 1/
- Э.Норжмаа /Хүмүүн 2/
- 11 дүгээр ангийн ангилалд 20 сургуулийн 22 сурагч оролцсоноос:
- А.Мөнхгэрэл /Жаргалант/
- Ц.Билгүүн /Заамар/
- Ц.Маралгоо /Хүмүүн 1/
- С.Мөнхбаяр /Хүмүүн 2/
- 12 дугаар ангийн ангилалд 7 сургуулийн 8 сурагч оролцсоноос:
- С.Самданням /Жаргалант/
- Г.Оюунболд /Хүмүүн /
- Б.Ариунзаяа /Заамар/
- Б. Марал-Эрдэнэ /Бүрэн/ нар тус тус тэргүүлжээ.
“Бага ангийн багш нар”-ын ангилалд 30 сургуулийн 38 багш оролцсоноос:
- Э.Өлзийнбаяр /Баянчандмань 2/
- Д.Болортуяа /Баянчандмань 1/
- А.Доржпагма /Эрдэнэсант/ нар тэргүүлсэн бол “Математикийн багш нар”-ын ангилалд 30 сургуулийн 48 багш оролцсоноос:
- Б.Базарваань /Заамар/
- Н.Ганцэцэг /Батсүмбэр/
- Д.Төмөрчөдөр /Зуунмод/ нар тэргүүлсэн байна.
“Төв Математик-YII” олимпиадын “Уран бодолт”-ын төрлийн 4-8 дугаар ангийн ангилалд Баянчандмань сумын ЕБСургуулийн 7 дугаар ангийн сурагч Э.Гандөш, Жаргалант сумын ЕБСургуулийн 10 дугаар ангийн сурагч Ц.Чинхүсэл нар тэргүүлсэн бол Алтанбулаг сумын бага ангийн багш С.Даваасүрэн, Заамар сумын математикийн багш Б.Базарваань нар тус тус тэргүүлжээ.
Багийн дүнгээр Д.Өлзийбаяр захиралтай Заамар сумын ЕБС тэргүүн байр, Ц.Батхүү захиралтай Баянчандмань сумын ЕБС дэд байр, А.Эрдэнэбат захиралтай Батсүмбэр сумын ЕБС удаах байрт шалгарсан байна.
“Төв математик-YII” олимпиадын үеэр “Математикч сургууль – 2018” болзолт уралдааныг дүгнэж бтэргүүн байр эзэлсэн Ц.Батхүү захиралтай Бянчандмань сумын ЕБС-ийг 2 сая төгрөгөөр, дэд байр эзэлсэн Д.Өлзийбаяр захиралтай Заамар сумын ЕБС-ийг 1.5 сая төгрөгөөр шагнасан юм. Мөн “Тэргүүний үйл ажиллагаатай багш нарыг шалгаруулсан бөгөөд тэргүүн байр эзэлсэн Заамар сумын ЕБС-ийн Математикийн багш М.Гэрэлмааг 500 мянган төгрөгөөр, дэд байр эзэлсэн Баянчандмань сумын бага ангийн багш Д.Болортуяаг 400 мянган төгрөгөөр, удаах байр эзэлсэн Батсүмбэр сумын Математикийн багш Н.Ганцэцэгийг 300 мянган төгрөгөөр тус тус шагнаж, болзол хангасан багш нарыг 1.2 сая төгрөгөөр урамшуулжээ.
“Төв математик-YII” олимпиадад оролцогчдын тоо жил бүр нэмэгдэж, сургууль, багш, сурагчдын математик сэтгэлгээг хөгжүүлэх, сургалтын чанарыг дээшлүүлэх улс, аймгийн дундаж түвшнээс ахиулах, тэдний чадварыг сорих талбар болон өргөжсөөр байна. Олимпиадад оролцогчдын тоо өмнөх оныхоос 48 оролцогчоор нэмэгдэж, даалгаврын гүйцэтгэл 40.2 хувь болсон нь өмнөх оноос 7.01 хувиар өсчээ.