Аймгийн
иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит XII хуралдаан 3-р сарын 12-ны өдөр аймгийн
ЗДТГ-ын Хуралдааны танхимд хуралдлаа.
Аймгийн ИТХ-ын ээлжит
XII Хуралдаанаар:
1.Аймгийн Засаг үйл
ажиллагааны хөтөлбөрийн 2018 оны хэрэгжилтийн тайланд дүгнэлт өгөх тухай
2. Аймгийн эдийн засаг,
нийгмийг 2018 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн гүйцэтгэлийг дүгнэх тухай
3. Газрын харилцааны талаар 2018 онд
хийсэн ажлын тайлан, 2019 онд хийх ажлын чиглэл батлах тухай
4. Аймгийн газар
зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө батлах тухай
5.Эрдэнэ сумын хилийн цэсийн асуудлаар санал уламжлах тухай нийт 5 асуудлыг хэлэлцэж баталлаа.