ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

СУМ ХӨГЖҮҮЛЭХ САНГИЙН ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТОВЫГ ТОГТООВ

2019-03-15

     “Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил”–ийн ажлын хүрээнд орон нутагт жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх үндсэн 6 чиглэлийн дагуу 2019 онд шинээр бизнесийн үйл ажиллагаа эрхлэх иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудаас ирүүлсэн төслүүдийг уралдаант шалгаруулалтаар сонгон шалгаруулахаар бүртгэлийг 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс 03 дугаар сарын 11-ний хооронд явууллаа.
     Шинэ техник, технологи нэвтрүүлэх 46, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэл /Сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, Жимсний шүүс үйлдвэрлэл, Хагас боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэл, эмчилгээний болон эрүүл зөв хоол үйлдвэрлэл/ 103, барилгын материал үйлдвэрлэл /Гэр ахуйн болон барилгын материалын хэрэгсэл үйлдвэрлэл, Төмөр эдлэл үйлдвэрлэл/ 40, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэл, Сав баглаа боодол үйлдвэрлэл /Байгаль орчинд ээлтэй байх/, цаас үйлдвэрлэл, гоо сайхан, ахуйн ариун цэврийн хэрэглэл үйлдвэрлэл 45, гэр хорооллын алслагдсан багуудын нутаг дэвсгэрт шинээр байгуулах үйлчилгээ /Эмийн сан байгуулах, Хувийн цэцэрлэгийн үйл ажиллагаа эрхлэх, Халуун усны газар байгуулах, Үсчин, ахуйн үйлчилгээний газар байгуулах/ 50, бусад /Авто машины 24 цагийн засвар үйлчилгээ /Дугуй засвар/, Хүүхэд залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх үйлчилгээний газар байгуулах/ 66, нийт 350 иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас бүртгүүлсэн байна.
     Өнөөдрийн /2019.03.14/ байдлаар Дархан Бизнес Инкубатор төвтэй хамтран бүртгүүлсэн иргэдийг сургалтанд хамруулж байна. Мөн сум хөгжүүлэх сангийн санхүүжилтын эх үүсвэрийн 20 хувийг бүрдүүлснээр сум хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах хурлын товыг тогтоох боломжтой болсон байна. Иймд  тус хуралдаанаас СХС-ийн төсөл сонгон шалгаруулах хурлыг 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс 05 дугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулахаар тогтлоо.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 72
2 / 3%
3 / 4%
43 / 60%
1 / 1%
23 / 32%