Дархан сумын ИТХ-ын ээлжит 10 дугаар хуралдаанаар 2018 оны тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг хангалттай хэрэгжсэн гэж үзлээ. Сумын Засаг даргаас өргөн мэдүүлсэн Дархан сумын 2019 оны тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд төсөвт байгууллагын зайлшгүй хэрэгцээнд 57.5 га, дуудлага худалдаагаар худалдах 1.7 га, төсөл сонгон шалгаруулалтаар 57.4 га, гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар хуучин эзэмшиж байгаа газрыг өмчлүүлэхээр 33.75 га газрыг тусгаж, зам, шугам сүлжээний газрын ашиглалт, хамгаалалтын төлөвлөлт, нийтийн эзэмшлийн зам талбайн тохижилтын ажил, хууль бусаар эзэмшиж, ашиглаж буй газрыг чөлөөлөх, газрыг элэгдэл эвдрэл, доройтлоос хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр тодорхой газруудыг тусгаж баталлаа. Газрын нэгдмэл сангийн 4 ангилалаар 55 байршилд төлөвлөсөн ажил үйлчилгээг тус тус хэрэгжүүлхээр тогтож, төлөвлөгөөний явцын мэдээллийг хагас, бүтэн жилээр ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд танилцуулахыг сумын Засаг дарга Б.Азжаргал, аймгийн ГХБХБГ-ын дарга Д.Ганбаяр-т даалгалаа.
Дархан сумын Засаг даргын өргөн мэдүүлснээр 5, 8, 15, Малчин багуудын нутаг дэвсгэрт байрлах 55,8 га газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах асуудлыг хуралдаанд оролцсон Төлөөлөгчид 100 хувийн саналаар батлав.