Дархан сумын ИТХ-ын дарга Ж.Балжинням сумын охид бүсгүйчүүд, ээжүүд, нийт иргэддээ мэндчилгээ дэвшүүлж, “Дархан бэр”-үүдийг өргөмжлөх хүндэтгэлийн үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ:
Эрхэм хүндэт Дархан сумын иргэд ээ
Та бүхэндээ Дархан сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн нэрийн өмнөөс болон хувиасаа Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу бидний нэрлэж заншсанаар Мартын 8-ны мэндийг хүргэж, айл гэр бүхэнд баяр баясгалан, инээд хөөр цалгиж байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
Энэ жил Дархан сумын хэмжээнд Дархан бэрийг өргөмжлөх хүндэтгэлийн ажиллагааг 7 дахь удаагаа зохион байгуулж байна.
2019 оныг Дархан сумын хэмжээнд “Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж, тодорхой ажлуудыг төлөвлөн, зохион байгуулж эхлээд байна. Үүнд: Дархан сумын ИТХ-ын 9 дүгээр хуралдаанаас Сум хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээлийг жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх үндсэн 6 чиглэлийн хүрээнд өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийн гарааны бизнесийг дэмжихийг сумын Засаг даргад чиглэл болгосон дагуу сумын ЗДТГ дээр төслүүдээ хүлээн авч байна. Дархан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ, сүү цагаан идээг гар дээрээс худалдаалж байсан иргэдийг Дархан өртөөний орчимд шинээр ашиглалтанд орсон “Худалдаа үйлчилгээний төв”-д тогтмол ажлын байртай болголоо. Энэ худалдаа, үйлчилгээний төвд өнөөдөр 80 гаруй иргэн худалдаа, үйлчилгээ эрхэлж байна.
Дархан сумын Дархан бэрүүдийг өргөмжлөх энэ жилийн ёслол хүндэтгэлийн ажиллагаанаас эхлэн “Дархан бэр” өргөмжлөлийг сумын Засаг даргын шагнал болгох иргэдийн санал, Засаг даргын санаачлагыг сумын ИТХ-ын тэргүүлэгчид дэмжиж, “Дархан бэр”-ийг энгэрийн тэмдэг, үнэмлэхтэй болгож, холбогдох зардлыг сумын төсвөөс хариуцаж байхаар шийдвэрлэлээ. Энэ шийдвэр нь тухайн гэр бүлд амьдралын урам зориг, баяр баясгалан, сайн сайхныг бэлэглэх, хайр хүндлэлийг төрүүлэх, гэр бүлийн эрүүл саруул, тогтвортой хөгжлийг дэмжихэд ач холбогдлоо өгнө гэдэгт бүрэн итгэлтэй байна.
Дархан бэрийг Их Монгол улсын үеэс алдаршуулж, гал голомт, нутаг усаа хамгаалах баатар эрсийг төрүүллээ хэмээн дархалсаар ирсэн түүхтэй юм.
Дархан бэрийг алдаршуулах ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааг Дархан сумын ИТХ-ын Төлөөлөгч, 6 дугаар багийн засаг дарга Р.Урангуа 2007 оноос өөрийн баг дээрээ санаачлан зохион байгуулж байсан бол энэ ажил 2011 оноос эхлэн Дархан сумын хэмжээний үйл ажиллагаа болж өргөжиж, энэ хугацаанд Та бид 1100 гаруй ээжүүдийг Дархан бэрээр өргөмжилснийг дуулгахад таатай байна.
Дархан сумын Дархан бэрүүд, охид бүсгүйчүүд, ээжүүд болон Дархан сумын нийт иргэд Та бүхнийхээ амьдрал, ажил үйлст эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.