ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

УТГЫН ЧИМЭГ УРАН УНШЛАГЫН УРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2019-03-07

Эх орончдын өдөр, Монголыг зохиолчдын эвлэлийн 90 жилийн ойг тохиолдуулан Д.Нацагдоржийн нэрэмжит аймгийн Нийтийн номын сангаас “Утгын чимэг” уран уншлагын уралдааныг зохион байгууллаа. Эх хэлнийхээ үгийн сангийн яруу сайхантай танилцах, богино өгүүллэгийг уран тод уншиж сурах арга барилыг эзэмшүүлэх, оюуны боловсрол олгох, авъяасыг нээн хөгжүүлэх, номтой нөхөрлүүлэх зорилго бүхий уралдааны 1 дүгээр шатанд 16 уран уншигч оролцсон бол 2 дугаар шатанд 7 уран уншигч шалгарч үлдсэн юм.
Уралдаанд оролцогчид монголын зохиолчдын богино өгүүллэгээс сонгож өрсөлдсөн бөгөөд уралдааны шилдгүүдийг тодрууллаа. “Утгын чимэг” уран уншлагын уралдааны тэргүүн байрт Алтанбулаг сумын уран уншигч Б.Батдэлгэр, дэд байрт Мөнгөнморьт сумын уран уншигч А.Жалбий, удаах байрт Зуунмод сумын уран уншигч А.Цэндсүрэн, тусгай байрт Эрдэнэ сумын уран уншигч Л.Мөнх-Оргил нар тус тус шалгарсан юм.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%