Төв аймгийн музейн 2014 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан олон нийт, боловсролын ажлын хүрээнд Зуунмод сумын ЕБСургууль, МСҮТөвийн түүх, нийгэм, газарзүй, уран зохиолын багш нар болон ЕБС-ийн 10-12 дугаар ангийн сурагчид, МСҮТөвийн оюутнуудын дунд “МАНЗУШРИ БА АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ” сэдэвт шилдэг илтгэл шалгаруулах уралдааныг амжилттай зохион байгууллаа. Богд хан уулын Зуунмодны ам дахь Манзушри хийдийн Түүх соёлын Үл хөдлөх дурсгалыг түшиглэн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тулгамдаж буй асуудлаар өсвөр үе, хүүхэд залуусын дуу хоолойг сонсох, байгаль экологи, түүх соёлоо хайрлан хамгаалах, судлан сурталчлах, тэдэнд шинжлэх ухааны үндэслэл бүхий мэдээлэл, ойлголт өгөх зорилготой зохион байгуулсан тус уралдааны сүүлийн шалгаруулалтад “Хүмүүн” цогцолбор сургуулийн түүх, нийгмийн багш Б.Аминдаваа, С.Сосормаа, Д.Шинэзул, А.Нармандах нарын багш, 4 дүгээр сургуулийн сурагч Н.Төгөлдөрчимэг, “Хүмүүн” цогцолбор сургуулийн 10ж ангийн сурагч Б.Марал, 11з ангийн сурагч Б.Тамираа, 11г ангийн сурагч О.Пагма, 10ж ангийн сурагч Б.Өсөхбаяр, МСҮТ-ийн компьютер техник хангамжийн техникч 1-р курсын оюутан Б.Энхтамир нарын илтгэл шалгарсан юм.
Шалгарсан илтгэлийг бид 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр хэлэлцүүлсэнээс "Хүмүүн" цогцолбор сургуулийн Түүх, нийгмийн багш Б. Аминдаваагийн "Манзушрийн аялалд музейн оролцоо" сэдэвт илтгэл шалгарсан бөгөөд сурагчдын бүтээлээс Г. Пагмын "Дашчойнхорлин хийдийн түүх ба аялал жуулчлал" сэдэвт илтгэл тэргүүн байрыг эзэлж "Өргөмжлөл" мөнгөн шагналаар шагнууллаа.
Илтгэлийн уралдааныг зохион байгуулахад туслалцаа үзүүлж, хамтран ажилласан Зуунмод сумын ИТХурал, Засаг дарга, ЗДТГазар, аймгийн Нийтийн Номын сангийн хамт олон болон уралдаанд идэвхитэй оролцсон ЕБ-ын 4 дүгээр сургууль, “Хүмүүн” цогцолбор сургууль, МСҮТөвийн хамт олон, нийт оролцогчиддоо талархал илэрхийлье