ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит IV хуралдаан хуралдлаа

2019-03-04

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит 4 дүгээр хуралдаан 02-р сарын 28-ны өдөр аймгийн ЗДТГ-ын “Соёмбо” танхимд хуралдлаа. Тус хуралдаанаар-:

            1. Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2018 оны хэрэгжилтийн явцын тайланд дүгнэлт өгөх тухай

            2. Аймгийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн гүйцэтгэлд дүгнэлт өгөх  асуудлуудыг ИТХ-ын бодлогын 6 хороодод дүгнэлт гаргуулахаар шилжүүлэв.

            3. Газрын харилцааны талаар 2018 онд хийсэн ажлын тайлан, 2019 онд хийх ажлын чиглэлийн төслийг хэлэлцээд Хурлын Байгаль орчин хөдөөгийн хөгжлийн хороонд шилжүүлэв.

            4. Аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний төслийг хэлэлцээд Хурлын Байгаль орчин хөдөөгийн хөгжлийн хороонд шилжүүлэв.

            5. Эрдэнэ сумын хилийн цэсийн асуудлаар санал уламжлах тухай асуудлыг хэлэлцээд Хурлын Байгаль орчин хөдөөгийн хөгжлийн хороонд шилжүүлэв.

            6. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Ажлын албаны бүтцэд өөрчлөлт оруулах тухай зэрэг 6 асуудал хэлэлцэж 1 тогтоол батлан Хурлын хороодод 5 асуудлыг шилжүүллээ.

 

 

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%