Улсын хүн ам, орон сууцны 2020 оны тооллогын
аймгийн комисс хуралдлаа. Хуралд хүн ам, орон сууцны 2020 тооллогын улсын
комиссын нарийн бичгийн дарга, Үндэсний статистикийн хорооны хүн ам, нийгмийн
статистикийн газрын дарга А.Амарбал оролцож, энэ удаагийн тооллогын ач
холбогдол, онцлог, бэлтгэл ажлын талаар мэдээлэл өглөө.
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид хүн ам, орон сууцны 2020
оны тооллогын аймгийн комиссыг Засаг даргаар ахлуулан 20 гаруй хүний
бүрэлдэхүүнтэй томилоод байгаа билээ.