Булган аймгийн Булган сумын нэгдүгээр сургуулийн
хичээлийн шинэ байрны нээлт боллоо. Сургуулийн хичээлийн шинэ байрны нээлтийн ёслолд
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, аймгийн ИТХ-ын дарга М.Оюунбат, Засаг дарга З.Батзориг
нарын албаны хүмүүс оролцлоо.
Улсын төсвийн 4,1 тэрбум төгрөгийн
хөрөнгө оруулалтаар 640 хүүхдийн суудалтай хичээлийн шинэ байр баригдаж
ашиглалтад ороод байна.