Эх орончдын өдөрт зориулж Аймгийн Монгол ардын намын хороо, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Залуучуудын хөгжлийн төв хамтран “Тусгаар тогтнол” яруу найргийн наадмыг 2 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Эх орны халдашгүй дархан байдал, үнэ цэнийг мөнхөд сануулах, унасан газар угаасан шороо, элэг нэгт ард түмнийхээ төлөө халуун амь бүлээн цусаа үл хайрлан тэмцэж явсан өвөг дээдэс, яруу сайхан эх хэл, өв их гайхамшигт соёлоороо үргэлж бахархаж явах үзлийг хойч үе, хүүхэд залуучууддаа төлөвшүүлэх зорилго бүхий тус наадам хоёр насны ангилалд зохион байгуулагдаж, шилдгүүдээ тодрууллаа. Наадмын эхний шатанд 40 гаруй яруу найрагчийн бүтээл ирснээс 2 дугаар шатанд 28 яруу найрагчийн бүтээлийг шалгаруулсан байна.
Наадмын 15-18 насны ангилалд:
- Алтанбулаг сумын оролцогч Л.Оюунхорол
- Зуунмод сумын оролцогч Х.Хантэнгэр
- Архуст сумын оролцогч К.Тайнак
Насанд хүрэгчдийн ангилалд:
- Заамар сумын оролцогч А.Алтанбагана
- Алтанбулаг сумын оролцогч Б.Ням-Очир
- Архуст сумын оролцогч М.Мягмарсүрэн нар шилдгээр шалгарсан юм. “Тусгаар тогтнол” яруу найргийн наадмын “Цомын эзэн”-ээр Зуунмод сумын оролцогч С.Далайцэрэн тодорсон бөгөөд наадамд оролцсон бүх оролцогчдод дурсгалын зүйл гардууллаа.