Орон нутгийн тухай хуулийг шинэчлэн батлагдсантай холбогдуулан аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын 2019 оны сургалт бэлтгэлийн ерөнхий арга хэмжээний төлөвлөгөөний дагуу 27 сумын Засаг дарга, ЗДТГ-ын дарга нарт “Орон нутгийн хамгаалалт батлан хамгаалах тогтолцооны тулгуур үндэс болох нь” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Сургалтын хүрээнд “Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн танилцуулга”, төлөвлөгөө боловсруулах аргачлал, “орон нутагт Цэргийн дайчилгааны төлөвлөгөөг хэрэгжүүлэх арга зам”,” цэргийн бүртгэл явуулах, цэрэг татлагын ажлыг зохион байгуулах, дүйцүүлэх албаны мөнгөн төлбөр”, “цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах журам, сумдад алба хааж байгаа иргэдийн оролцоо”, “цэргийн насны залуучуудын эрүүл мэндийн өнөөгийн байдал” сэдвээр илтгэл мэдээлэл тавигдсан юм.
Мөн батлан хамгаалах хууль тогтоомжоор түвшин тогтоох шалгалт авч, 2018 онд аймгийн ЗДТГ-ын “Цэргийн штаб”-аас дүгнэсэн үзүүлэлтээр шалгарсан сумдад шагнал гардууллаа. Үүнд:
- Эрдэнэ сум /Цэрэг татлагын ажлыг өндөр зохион байгуулалттай зохион байгуулсан/
- Заамар сум /Цэргийн дүйцүүлэх албаны мөнгөн төлбөрийн орлогыг улсын төсөвт тогтмол төвлөрүүлсэн/
- Лүн сум /Дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүний сургалтад иргэдээ тогтмол амжилттай хамруулсан/
- Баяндэлгэр сум /Цэргийн бүртгэлд журмын дагуу иргэдээ 98.9 хувьтай хамруулсан/
- Эрдэнэсант сум /Батлан хамгаалах хууль тогтоомжийг сурталчилахад иргэн цэргийн харилцааг бэхжүүлэхэд амжилт гаргасан/
Энэ үеэр “Батлан хамгаалах хууль тогтоомж”-оор “АХА” тэмцээн зохион байгуулсан бөгөөд Заамар сумын ЗДТГ-ын дарга Ж.Алтангэрэл түрүүллээ.