ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

НИЙГМИЙН САЛБАРЫН БАЙГУУЛЛАГУУДЫН НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2019-03-01

Аймгийн нутгийн удирдлагын байгууллагаас санаачлан нийгмийн салбарын байгууллагуудын “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг аймгийн БТСГазарт зохион байгууллаа. Өдөрлөгийн нээлтийн ажиллагаанд аймгийн Засаг дарга Ж.Батжаргал, засаг даргын орлогч Ч.Сарангэрэл, НБХэлтсийн дарга Д.Мөнхцэцэг, Зуунмод сумын болон нийгмийн салбарын байгууллагуудын удирдлагууд, ажилтан албан хаагчид, иргэд оролцлоо.

“Нийгмийн салбарын байгууллагуудын нээлттэй хаалганы өдөрлөг”-ийн эхний ээлжинд Зуунмод сумын 3, 5 дугаар багийн иргэд хамрагдах бөгөөд 1 дүгээр улиралдаа багтаан Зуунмод сумын үлдсэн багуудад үргэлжлэн зохион байгуулагдах юм. Өдөрлөгт хүрэлцэн ирсэн иргэд, хөдөлмөрчид нийгмийн салбарын төрийн бүхий л үйлчилгээг нэг дороос авахаас гадна “Сүрьеэгүй Төв аймаг хөдөлгөөн”-ий хүрээнд зохион байгуулж байгаа сүрьеэ болон цусны даралт ихсэлт, чихрийн шижингийн эрт илрүүлэг үзлэг, “Нүүдлийн амбулатор”-ийн үзлэг, оношилгоонд хамрагдах боломжтой юм.

Цаашдаа “Нийгмийн салбарын байгууллагын нээлттэй хаалганы өдөрлөг” батлагдсан хуваарийн дагуу 2 дугаар улиралд Заамар сумын төв Хайлааст багт, 3 дугаар улиралд Жаргалант сумын төв Баянбулаг багт, 4 дүгээр улиралд Баянчандмань суманд тус тус зохион байгуулагдана.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%