Дархан сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаар:
1.Дархан сумын хэмжээнд иргэнд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалтыг батлах тухай
2.“Спорт-Дархан ногоон төгөл” ЗГБХ оны нөхөрлөлийн мэдээлэл
3.“Алдарт эх”-ийн 1, 2 дугаар одонгоор шагнагдах эхчүүдийн шагналын материалыг аймгийн ИТХ-д уламжлах тухай
4. Дархан сумын Засаг даргын шагналын журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай
5. Дархан сумын ИТХ-ын ээлжит 10 дугаар хуралдааны товыг зарлах тухай
6.Төрийн дээд одон медальд уламжлах тухай асуудлуудыг хэлэлцэж, шийдвэрлэлээ.
Дархан сумын хэмжээнд иргэнд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалтыг батлах тухай Дархан сумын газрын даамал Ө.Мягмарсүрэн танилцууллаа. 2019 онд Дархан сумын 1-8, 15, Малчин багуудын 340 иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар хуучин эзэмшиж байгаа 33,75га газрыг өмчлүүлэхээр төлөвлөн танилцуулсныг Тэргүүлэгчид олон талаас нь харж, харилцан санал солилцсоны үндсэн дээр дэмжиж, дээрх 340 иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар хуучин эзэмшиж байгаа газрыг нь өмчлүүлэхээр тогтлоо.
“Дархан-спорт ногоон орчин” нөхөрлөл нь 2014 онд үүсгэн байгуулагдаж, 2016 онд Дархан сумын ЗДТГ-т хүсэлт гаргаж, Хараа голын эргийн дагуу 38 га газрыг бургасжуулах, моджуулах эрүүл орчин бий болгох зорилгоор хамгаалах, ашиглах, эзэмших гэрээг байгуулсан байна.
Дээрх хугацаанд тус газарт 13000 ширхэг бургас болон модлог ургамлыг нөхөрлөлийн гишүүд, дэмжигчдийн хүчээр тарьж, 1000 орчим метр газрыг хашаажуулж, хамгаалсан байна. Мөн зуны зугаалгын цагаар амрагчид болон хүүхэд залуучуудад хандаж байгаль орчноо хайрлан хамгаалах, гол усны аюулаас болгоомжлох, архи согтууруулах ундаа хэрэглэхгүй байх талаар ухуулга сурталчилгааны сануулга, сэрэмжлүүлэг, анхааруулга бүхий самбаруудыг хийж байрлуулсан байна.
Цаашид Хараа голын эрэг дагуу 20 орчим га газрыг АНУ-ын Сиэтл хотын нэгэн цэцэрлэгийн туршлагыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлж, олон төрлийн мод бут, жимс тарьж ургуулсан “ЭКО ОРЧИН-ЭРҮҮЛ АМЬДРАЛ” цэцэрлэгт хүрээлэн болгохоор төлөвлөн ажиллаж байна.
Энэ нь Дарханчуудын амралт зугаалгын гол бүс бөгөөд иргэд, хүүхэд багачуудад сэтгэлийн тайвшрал, байгаль эхээ хайрлах, эх оронч сэтгэлгээг бий болгоход маш чухал нөлөө үзүүлэх юм. Хараа голын эрэг дагуу газрыг бургасжуулах, түүнийг хамгаалахад аж ахуйн нэгж, нөхөрлөлд итгэл үзүүлэн, урт богино хугацаатай гэрээгээр эзэмшүүлэн иргэдээр хяналт тавиулан ажиллуулбал 5-8 жилийн дотор бүрэн бургасжих бололцоо байгаа хэмээн нөхөрлөлийн ахлагч Х.Батбаяр хэлж байлаа.
Тэргүүлэгчид мэдээлэлтэй холбогдуулан сумын ИТХ болон Засаг даргаас ямар дэмжлэг хэрэгтэй байгаа, хөрөнгө оруулалтыг татах талаар ямар ажлууд төлөвлөж байна, тулгамдаж буй ямар бэрхшээл байгаа талаар асуухад Х.Батбаяр: Дархан талын хэсгийг хашсан, цаад тал буюу гол талаасаа хашаа байхгүй, манаач байгаа, гэхдээ цаад талаасаа мал их орж ирдэг, мод бутыг иддэг, ажлын үр дүн бага байгаа, малчидтай хэл амаа ололцоход маш хүнд байдаг. Иймд сумын ЗДТГ-аас Хараа голын цаад эрэг дагуу нутагладаг Сэлэнгэ аймгийн Сайхан сумын малчдад бидний хийж байгаа ажлын талаар яриа таниулга хийх, малаа бидний хамгаалж эзэмшиж буй газарт бэлчээхгүй байх, удаа дараа малаа оруулсан тохиолдолд хариуцлага тооцох журам гаргуулах саналтай байгаагаа хэллээ. Мөн БОАЖГ-ын хашааг сэргээх, нөхөрлөлийн ажлыг дүгнэхдээ ашиг олдог, олдоггүйг нь ялгаж дүгнэж, дэмжлэг үзүүлдэг баймаар байна. Бид Өвөрмонголын мод, ногоо тариалдаг иргэнтэй холбоотой ажилладаг, гадаадын ТББ-тай хамтарч ажиллахаар төлөвлөж байгаа. Бид эхлээд өөрсдөөсөө хамаарах ажлуудаа хийх хэрэгтэй, тэгж байж гадны хөрөнгө оруулалтыг татна хэмээн ярьж байлаа.
Тэргүүлэгчид нөхөрлөлийн үйл ажиллагааг бүрэн дэмжиж, хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ. Тэргүүлэгчдээс гарсан саналыг үндэслэн Нөхөрлөлийн үйл ажиллагааг дэмжих талаар сумын Засаг даргад үүрэг чиглэл өгөхөөр тогтлоо.
Тэргүүлэгчид Дархан сумын хэмжээнд “Алдарт эх”-ийн 1, 2 дугаар одонгоор шагнагдах 201 эхийн материалтай танилцаж, “Алдарт эх”-ийн нэгдүгээр одонгоор 10 эх, хоёрдугаар одонгоор 191 эхийг шагнуулахаар аймгийн ИТХ-д уламжлахаар боллоо.
“Дархан бэр” өргөмжлөлийг 2011 оноос эхлэн завсаргүй 3 хүү төрүүлсэн эхэд өөрийнх нь хүсэлтийг үндэслэн, өргөмжлөлийн үнийг өөрсдөөс нь гаргуулж олгодог байсан бөгөөд энэ хугацаанд Дархан сумын хэмжээнд 1100 гаруй эхийг “Дархан бэр”-ээр алдаршуулжээ. “Дархан бэр” өргөмжлөлийг сумын Засаг даргын нэрэмжит шагнал болгох саналыг Тэргүүлэгчдийн хуралд сумын ЗДТГ-ын мэргэжилтэн С.Дарьцэцэг танилцуулав.
2019 оныг Дархан сумын хэмжээнд гэр бүлийн хөгжлийг дэмжих жил болгон зарлаж, тодорхой ажлуудыг зохион байгуулж байна. Тэргүүлэгчид Дархан сумын “Дархан бэр”-үүдийн энгэрийн тэмдэг, үнэмлэхний үнийг сумын төсвөөс гаргаснаар тухайн гэр бүлд амьдралын урам зориг, баяр баясгалан, сайн сайхныг бэлэглэх, хайр хүндлэлийг төрүүлэх, гэр бүлийн эрүүл саруул тогтвортой хөгжлийг дэмжихэд ач холбогдлоо өгнө хэмээн үзэж, сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018 оны 8 дугаар тогтоолоор батлагдсан “Дархан сумын Засаг даргын шагналын журам”-ын 2.5-д “Дархан бэр” өргөмжлөл, 3.6-д Дархан бэрээр өргөмжлөгдөж буй эхийн төрүүлж өсгөж байгаа хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, 5.2-т ... мөнгөн шагнал гэсний дараа, “Дархан бэр”-ийн энгэрийн тэмдэг, үнэмлэхний үнийг ... гэж тус тус нэмэлт өөрчлөлт оруулан баталлаа.
Дархан сумын ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн ээлжит 10 дугаар хуралдааныг 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Пүрэв гарагийн 09.00 цагт сумын хуралдааны танхимд хуралдуулахаар тогтлоо. Хуралдаанд Дархан сумын хэмжээнд айл өрх, ААНБ-аас авах хог хаягдлын хураамжийг тогтоох тухай, Дархан сумын 2019 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах тухай, Сум хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах товыг тогтоох тухай асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөж байна.
Тэргүүлэгчид Дархан сумын төрийн болон төрийн бус, аж ахуйн нэгж байгууллагуудаас Төрийн дээд одон медальд нэр дэвшүүлж ирүүлсэн 13 иргэний материалтай танилцаж дэмжин, аймгийн Засаг даргад уламжлахаар тогтов.
ДАРХАН СУМЫН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА