Дархан сумын ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн ээлжит 10 дугаар хуралдааныг 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Пүрэв гарагийн 09.00 цагт сумын хуралдааны танхимд хуралдуулахаар тогтлоо. Хуралдаанд Дархан сумын хэмжээнд айл өрх, ААНБ-аас авах хог хаягдлын хураамжийг тогтоох тухай, Дархан сумын 2019 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах тухай, Сум хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах товыг тогтоох тухай асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөж байна.