ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ӨНДӨРШИРЭЭТ СУМЫН ИТХУРЛААС БИНХУРАЛД МЭРГЭЖИЛ АРГА ЗҮЙГЭЭР ХАНГАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛСАН БАЙНА

2019-02-26

Өндөрширээт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас Багийн иргэдийн нийтийн хурлын дарга, тэргүүлэгчид болон багийн Засаг дарга нарын нэгдсэн сургалтыг зохион байгуулжээ. БИНХурал, Тэргүүлэгчдийг хууль эрх зүйн болон бусад мэдээ мэдээллээр хангах, БИНХурал болон төсвийн байгууллагуудын  уялдаа холбоог сайжруулж,  хамтран ажиллах зорилгоор зохион байгуулагдсан тус сургалтад сумын төсвийн байгууллагын дарга, эрхлэгч нар, ЗДТГазрын холбогдох мэргэжилтнүүд оролцсон байна. Энэ удаагийн сургалт өргөн цар хүрээг хамарсан бөгөөд дараах асуудлуудыг хэлэлцжээ. Үүнд:

  • БИНХурлын 2018 оны үйл ажиллагааны хэрэгжилт, 2019 онд анхаарч ажиллах асуудал
  • “Хүүхэд бүр цэцэрлэгт” аймгийн дэд хөтөлбөрийн танилцуулга
  • Элэгний архаг өвчний талаар
  • Угийн бичгийн хөтлөлтийн тухай
  • Хамран сургалтын өнөөгийн байдал
  • 2019 оны төсвийн талаар
  • Мал эмнэлгийн тухай хуулиас
  • Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар
  • Малчдын тэтгэвэрийн талаар холбогдох газрын дарга болон мэргэжилтэнгүүд сургалт хийсэн байна. Мөн энэ үеэр БИНХурлын дарга нар 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг танилцуулж, төлөвлөгөөний төсөлд  санал авах тухай асуудлыг хэлэлцжээ.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%