Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Бэлчээр ашиглалтын холбооны тэргүүн Ч. Батсуурь Могод сумын ИТХ-ын удирдлага, багийн Засаг дарга нартай уулзаж, “Ногоон алт” бэлчээрийн менежмент төслийг хэрэгжүүлэх арга зам, ажлын зохион байгуулалтын талаар зөвлөмж зөвлөгөө өгч, ажлаа эрчимжүүлэн ажиллахад дэмжлэг үзүүлж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүллээ.