ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

"ДАРХАН МИНИЙ ХОТ-2019" АЙМАГ СУМДЫН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН СПОРТЫН НААДАМД ТҮРҮҮЛЖ ЦОМЫН ЭЗЭН БОЛЛОО

2018-02-23

 Дархан-Уул аймгийн ИТХ-ийн Тэргүүлэгчдийн ажлын алба, Биеийн тамир спортын газартай хамтран аймаг, сумдын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн дунд “Дархан-Миний хот 2019” спортын наадмыг /2019.02.23/ спортын ордонд зохион байгууллаа. 
Манай аймаг нь аймаг, сумдын ИТХ-ын нийт 139 Төлөөлөгчтэй бөгөөд аймгийн ИТХ, 4 сумын ИТХурал тус бүр баг бүрдүүлж, спортын наадамд оролцож, гар бөмбөг, сагсан бөмбөг, ширээний теннис, шатар, даам, биллиард, дартс гэсэн спортын 7 төрлөөр өрсөлдөн хурд хүч, авьяас чадвараа сорьсон бөгөөд. Сагсан бөмбөгийн төрлөөр алтан медаль, Гар бөмбөгөөр алтан медаль, Шатрын төрөлд Б.Лхамсүрэн мөнгөн медаль, Дартсын төрөлд Ж.Эрдэнэбат алтан медаль, Ширээний эмэгтэй төрөлд Ц.Цэцэгмаа алт, Эрэгтэй төрөлд Г.Чинзориг хүрэл медаль хүртлээ. 
Нийт багийн дүнгээр Шарын гол сумын ИТХ тэргүүлж хошоо аварга болсон ба ,  Дархан сумын ИТХ 2 дугаар байранд, Орхон сумын ИТХ-ын Төлөөлөгчдийн баг 3 дугаар байрыг эзэллээ. 
     

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 73
2 / 3%
3 / 4%
44 / 60%
1 / 1%
23 / 32%