ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

СҮҮ ЦАГААН ИДЭЭ, ХҮНСНИЙ НОГООНЫ ТӨВЛӨРСӨН ХУДАЛДААНЫ ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭХЭЛЛЭЭ

2019-02-26

Аймаг, сумын Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт гар дээрээс төмс хүнсний ногоо худалдан борлуулдаг иргэдийг жилийн 4 улирал харгалзахгүйгээр тогтмол ажлын байраар хангах зорилт тусгагдсан. Үүний хүрээнд Дархан сумын 4 дүгээр багийн Дархан–Өртөөний дэргэд Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Орон нутгийн төсвийн 340 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хүнсний ногоо, цагаан идээний төвлөрсөн Худалдааны төв баригдаж ашиглалтад орсон юм.

80-100 ажлын байр бий болгох боломжтой уг худалдааны төвд бүтээгдэхүүн худалдан борлуулах лангуу тавиурыг суурилуулах, түрээслэгчдийг бүртгэх, сонгон шалгаруулах гэх мэт бэлтгэл ажлууд өнгөрөгч 1 дүгээр сарын 22-оос энэ сарын 22-ны өдрүүдэд явагдаж өнөөдөр /2019.02.25/ албан ёсоор үүд хаалгаа нээн, үйл ажиллагаа нь эхэллээ. Нээлтэд Дархан-Уул аймгийн Засаг даргын Үйлдвэрлэл, дэд бүтэц, хот төлөвлөлтийн бодлого, хууль эрх зүйн асуудал хариуцсан орлогч Т.Ганболд, Дархан сумын Засаг даргын орлогч Д.Батбаяр, ХХҮГ-ын дарга С.Энхболд, Ахмадын хорооны дарга Д.Цэрэндаваа, Дархан сумын ИТХ-ын төлөөлөгч Д.Жамбалдорж, 4 дүгээр багийн Засаг дарга П.Бадамсүрэн нарын албаны хүмүүс оролцлоо.

Худалдааны төв нээгдсэнээр эхний ээлжинд 80 гаруй ажлын байр бий болж байна. Түрээслэгчдийн 50 хувь нь төмөр замын вокзалын ойролцоо авто зам дагуу гар дээрээс ил задгай худалдаа эрхэлдэг байсан иргэд. Харин үлдсэн нь Дарханаас гадна Орхон, Хонгор, Шарын гол сумдын өрхийн үйлдвэрлэгчид байна. Амьдралаа залгуулахын тулд олон жил гадаа гудамжинд эрсдэлтэй нөхцөлд худалдаа наймаа хийж байсан иргэд өнөөдөр ийнхүү тав тухтай, халуун дулаан орчинд ажиллах боломжтой болсондоо талархалтай байна. Мөн иргэд эрүүл ахуйн шаардлага хангасан орчноос өрхийн үйлдвэрлэл эрхэгчдийн өөрсдийнх нь тарьж ургуулсан хүнсний ногоо, жимс жимсгэнэ, бэлтгэж боловсруулсан сүү, цагаан идээг ченжийн гар дамжихгүйгээр шууд худалдан авах боломж бүрдлээ.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 72
2 / 3%
3 / 4%
43 / 60%
1 / 1%
23 / 32%