ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ГЭРЛЭХ ЁСЛОЛЫН ӨРГӨӨ УДАХГҮЙ АШИГЛАЛТАД ОРНО

2019-02-26

Дархан-Уул аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан ажлын нэг бол Гэрлэх ёслолын өргөө юм. Өнгөрсөн оноос эхэлсэн ажил өнөөдрийн байдлаар 98 хувьтай явагдаж байгаатай аймгийн Засаг дарга С.Насанбат өнөөдөр /2019.02.25/ танилцаж цаашид тулгамдсан асуудлын талаар газар дээр нь ярилцлаа. Дархан хотын соёл амралтын хүрээлэнгийн дэргэд байрлах Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газарт Гэрлэх ёслолын өргөөг тохижуулж байгаа бөгөөд энд Цагаан эсгийн ёслол, Төрийн хүндэтгэлийн ёслол, Гал асаах ёслол, Цагаан сүүний ёслол, Гарзын үүд хааж олзны үүд нээх гэсэн үндсэн таван ёслол болох юм байна. Мөн шинээр гэр бүл болж буй хосуудад гэр бүлийн үнэ цэнэ, сурагчид болон албан хаагчдад гэр бүлийн бат бэх харилцаа, хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын талаарх мэдлэг олгох, монгол өв уламжлал, ёс заншлын талаарх сургалтыг явуулах юм байна. Улсын болон аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа тус ажлын нээлтийг ирэх сард хийх бөгөөд цаашдаа өргөөний гаднах автомашины зогсоолыг тэлэх, тус хэсгийн гаднах зам талбайг засаж шинэчлэх ажлыг хийснээр залуу хосууд аймагтаа хуримын ёслолоо хийх боломж бүрдэх юм.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 72
2 / 3%
3 / 4%
43 / 60%
1 / 1%
23 / 32%