Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн
ээлжит 4 дүгээр Хурлаар есөн асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.
Тухайлбал 2019 оныг аймгийн хэмжээнд Хөдөө аж ахуй, үйлдвэржилтийг
дэмжих жил болгон зарласантай холбогдуулж Хөдөө аж ахуйн жилийн ажлын
төлөвлөгөөг баталлаа.
Мөн Даланзадгад сумын Ерөнхий боловсролын 5 дугаар бүрэн
дунд сургуулийг Монгол Улсын ардын багш, физикийн ухааны доктор профессор
Оролжавын Отгонсүрэнгийн нэрэмжит болголоо. Түүнчлэн Цогтцэций сумын
Цагаан-Овоо багийн нүүлгэн шилжүүлэлтийг эрчимжүүлэх тухай ажлын хэсгийн
тайлантай танилцаж Шинэ суурьшлын бүсийг Цогтцэций сумаас баруун хойш 5
километрт "Хармагтай" нэртэй газарт байхаар шийдвэрлэлээ.
Үүнээс
гадна Говийн бүсийн "Говь шанх-6" хурдан морины уралдаан зохион
байгуулахыг дэмжих тухай, Орон нутгийн өмчийн тухай, Сумдын орон нутгийн
хөгжлийн сангийн үйл ажиллагаанд хийгдсэн жилийн гүйцэтгэлийн үнэлгээний
тайлантай танилцах тухай, аймгийн ИТХ-ын дэргэдэх Тогтвортой хөгжил-Түншлэл
хамтын ажиллагааны зөвлөл байгуулах тухай, Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын
албаны бүтэц орон тооны тухай, Төрийн болон аймгийн шагналын тухай асуудлуудыг
хэлэлцэн шийдвэрлэлээ.