МУ-ын аварга малчин Мараахайн Чинбат болон Сайншанд сумын ЗДТГ хамтран "АДУУЧИН-2019" тэмцээнийг зохион байгууллаа. Тус тэмцээнийг 2019
оны 02 дугаар сарын 24-ний өдөр Сайншанд
сумын "Магнайн бууц" хэмээх газар болж өнгөрлөө.
"Адуучин-2019" тэмцээнд Дорноговь, Өмнөговь, Дундговь,
Говьсүмбэр, Сүхбаатар, Хэнтий, Улаанбатар хотын нийт 44 шилдэг адуучин оролцож, уурга
шүүрэх, морьтой уургалах, явган шургуулж уургалах, эмнэг булгиулах зэрэг
төрлүүдээр өрсөлдөж
5-р байрт Дундговь аймгийн адуучин П.Энх-Отгон
4-р байрт Говьсүмбэр аймгийн адуучин О.Ням
Гутгаар байрт Хэнтий аймгийн адуучин П.Мягмар-Эрдэнэ
Дэд
байрт Дорноговь аймгийн Мандах сумын адуучин Г.Минийбиш
Тэргүүн
байрт Дорноговь аймгийн Айраг сумын адуучин Т.Түвшин-Эрдэнэ тус тус шалгарлаа.
Тэмцээнийг МУ-ын хүлэгч, уран уургач
Н.Шаравдорж, МУ-ын аварга адууч Ц.Хишигсүрэн, үндэсний сурын спортын мастер,
морины зүтгэлтэн Дорж нар шүүгчээр ажилласан бөгөөд аймгийн ИТХ-ын дарга
С.Түмэнбаяр, аймгийн ИТХ-ын төлөөлөгч А.Хатансайхан, Сайншанд сумын ИТХ-ын
дарга Д.Эрдэнэбаяр, сумын Засаг дарга бөгөөд хотын Захирагч С.Одбаяр нар хүрэлцэн
ирж хүндэтгэл үзүүллээ.
"Адуучин-2019"
тэмцээний нэвтрүүлгийг 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр МҮОНРТ-ийн Спортын
сувгаар хүлээн авч үзээрэй.