ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит 3-р хуралдаан хуралдлаа

2019-02-22

АЙМГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН 2019 ОНЫ ГУРАВДУГААР

                                                    ХУРАЛДААНЫ МЭДЭЭЛЭЛ

2019.02.21.                                                                                                            Зуунмод.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит 3 дугаар хуралдаан 02-р сарын 21-ний өдөр 81.8 хувийн ирцтэйгээр хуралдлаа. Тус хуралдаанаар-:

            1.“Сонгодог урлаг-III” аймгийн дэд хөтөлбөр батлах тухай асуудлыг хэлэлцээд Монгол улсын Засгийн газрын тогтоолоор 2002-2008 онд “Сонгодог урлаг-I”, 2011-2016 онд “ Сонгодог урлаг-II” үндэсний хөтөлбөр тус тус батлагдаж эдгээр хөтөлбөрүүдийн үр дүнд бий болсон ололт, амжилтыг бататгаж, сонгодог урлагийн нийгэм, эдийн засгийн хөгжилд үзүүлэх эерэг үр нөлөөг нэмэгдүүлэх, салбар хоорондын үр дүнд суурилсан хамтын ажиллагааг хөгжүүлж сонгодог урлагийн тогтвортой хөгжлийг хангах зорилгоор мөн тус хөтөлбөрийг 2019-2023 онд хэрэгжүүлэхээр “Сонгодог урлаг-III” аймгийн дэд хөтөлбөрийг батлав.

            2. “Ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай” асуудлыг хэлэлцээд тус хөтөлбөрийн боловсруулалтын түвшинг сайжруулж 2-р сарын 28-ны өдөр хуралдах аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Хуралдаанд дахин танилцуулж ажиллахыг үүрэг болгон буцаав.

            3.Ахуйн зориулалтаар 2019 онд агнах, барих ан амьтдын хуваарь батлах тухай асуудлыг хэлэлцээд улсын тусгай зориулалтаар агнах агнуурын амьтдын тоо хуваарь батласан Байгаль орчны аялал жуучлалын сайдын  2018 оны “Тусгай зориулалтаар болон ахуйн зориулалтаар агнах барих хуваарь батлах тухай” А/541 дүгээр тушаалыг холбогдох сумдад хүргүүлж ан агнах үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах нь зүйтэй гэж үзэв. Мөн аймгийн хэмжэээнд 2019 онд ахуйн зориулалтаар агнах барих, агнуурын тоо хуваарийг батлав.

            4. Ойгоос мод шилжүүлэн суулгах журам батлах тухай асуудлыг хэлэлцээд Монгол Улсын “Ойн тухай” хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.8, 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийг хэрэгжүүлэх, Төв аймгийн ойн сангаас /цаашид ойгоос гэх/  мод шилжүүлэн суулгахтай холбоотой харилцааг зохицуулах зорилгоор “Журам батлах тухай” тогтоолыг батлав.

5. Олон нийтийн цагдаагийн ажилтны тоо тогтоох тухай асуудлыг хэлэлцээд Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн хэмжээнд 2019 онд ажиллах Олон нийтийн цагдаагийн ажилтны тоог 14 байхаар тогтоож нэр бүхий 13 сумдад ажиллах Олон нийтийн цагдаагийн ажилтныг мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж, сумын цагдаагийн хэсгийн төлөөлөгч, олон нийтийн цагдаагийн ажилтны уялдаа холбоог хангаж, ажлын үр дүнг тооцон хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг дарга /Ж.Батжаргал/, Цагдаагийн газрын дарга /Б.Ганзориг/ нарт тус тус даалган “Олон нийтийн цагдаагийн ажилтны тоо тогтоох тухай” тогтоолыг батлав.

6.Төрийн дээд одон медальд уламжлах тухай асуудлыг хэлэлцээд Төв аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд авъяас билэг, хүч хөдөлмөрөө дайчлан олон жил, үр бүтээлтэй ажиллаж үнэтэй хувь нэмэр оруулсан, мөн залуу хойч үеийг өөрийн арга туршлагаар залгамжлан хүмүүжүүлж байгаа иргэдийг Монгол Улсын төрийн дээд /“Алтан гадас”-оор 2, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар 3/  одон медалиар шагнуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлав.

7. Төв аймгийн хойд бүсийн сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөл Оросын холбооны Улсын Бүгд найрамдах Буриад Улсын Улаан-Үд хотын Советский районтай найрамдалт харилцаа тогтоох ажил хэргийн уулзалт, зөвлөгөөнд оролцох төлөөлөгчдийг томилуулах тухай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны мэдээллийг хэлэлцээд “Төлөөлөгч томилох тухай” тогтоолоор төлөөлөгчдийг томилов.

8.Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын асуудлын тухай зэрэг нийт 8 асуудал хэлэлцэж 8 тогтоол батлав.

 

 

 

АЙМГИЙН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА

 

 

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%