ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН НЭРЭМЖИТ СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН ТЭТГЭЛГИЙГ 9 ОЮУТАНД ГАРДУУЛАН ӨГЛӨӨ

2019-02-21

Аймгийн нутгийн удирдлагын байгууллага, Засаг даргын зүгээс нийгмийн салбар тэр дундаа залуусын хөгжлийг дэмжих, ажлын байраар хангах чиглэлээр “Аймгаас залуучуудын талаар баримтлах бодлого”-ыг хэрэгжүүлэн ажиллаж байгаа билээ. Энэ хүрээнд оюутан залуусаа дэмжих, тэдний дуу хоолойг сонсох зорилгоор өнгөрсөн оны 9 дүгээр сард ОУ-ын Найрамдал төвд “TUV+2030” фестивалийг зохион байгуулсан. Энэ үеэр оюутан залуус нутгийн удирдлагуудад хандан санал, хүсэлтээ илэрхийлсэн бөгөөд хамгийн их тулгамддаг асуудал нь сургалтын төлбөрийн асуудал гэдгийг онцолж байсан юм.

2018 оны эцэст Аймгийн Засаг даргын санаачилгаар, “Эх нутгийн иргэд” ТББ, НАМЗХолбоо, “Төв аймгийн залуус” ТББ-ын дэмжлэгтэйгээр “Аймгийн шилдэг оюутан шалгаруулах тэтгэлэгт хөтөлбөр”-ийг зарласан. Шалгарсан оюутнуудад “Аймгийн Засаг даргын нэрэмжит тэтгэлэг”-ийг өгөхөөр шийдвэрлэсэн бөгөөд тус тэтгэлэгт хөтөлбөр зарлагдсанаас хойш нийт 20 орчим оюутан залуус хүсэлтээ ирүүлснээс сурлага, урлаг, спортын өндөр амжилт гаргасан нийгмийн идэвхи санаачлагатай шилдэг 9 оюутныг шалгаруулан тэтгэлгийг гардуулан өглөө.

Тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан оюутнуудын зүгээс “Аймгийн Засаг даргын нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөр”-т шалгарсандаа баяртай байна. Аймаг орон нутгийн зүгээс бидний сурах үйлсэд хувь нэмэр оруулж байгаад нь талархаж байна. Энэ их итгэлийг бид хичээл зүтгэлээр хариулах болно гэдгээ хэлж байсан юм.

Тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан оюутнууд:

  • С.Далайцэрэн /МУИС-ийн Эрхзүйн сургууль, Хууль эрх зүйн анги/
  • Ш.Шүрэнцэцэг /АШУҮИС-ийн Эм найруулагчийн анги/
  • Г.Чимэд-Очир /ХААИС-ийн Цахилгааны инженерийн анги/
  • Ц.Гантөгс /МУИС-ийн Бизнесийн салбар/
  • Б.Санжаа /МУБИС-ийн Боловсрол судлалын сургууль, Нийгмийн ажлын анги/
  • А.Алтансувд /ШУТИС-ийн харъяа Коосен загварын технологийн сургууль, Зам барилгын инженерийн анги/
  • Э.Энхцэцэг /Этүгэн их сургуулийн уламжлалт анагаах ухааны хүний их эмч/
  • Б.Төрболд /МУИС-ийн Эрх зүйн сургууль, Хууль эрх зүйн анги/
  • Б.Цэцээ /АШУҮИС-ийн Хүний их эмч/

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%