Дархан сумын ИТХ-ын дэргэдэх Иргэний танхим, Нийтийн аж ахуй үйлчилгээний газар хамтран “Дархан сумын хог хаягдлын үйлчилгээнд менежментийн шинэчлэл хийх ажлын хүрээнд хог хаягдлын үйлчилгээний хураамжид нэмэлт өөрчлөлт оруулахад иргэдийн саналыг тусгах нь” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг Тосгоны 1, 2, 3 дугаар багийн иргэдийн дунд зохион байгуулах гэж байна. Тус хэлэлцүүлэг нь 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 13.00 цагаас Дархан сумын ЗДТГ-ын хурлын танхимд болох тул Тосгоны 1, 2, 3 дугаар багийн иргэд та бүхнийг хэлэлцүүлэгт идэвхтэй оролцож, өөрийн санал хүсэлтээ илэрхийлэхийг уриалж байна.
ДАРХАН СУМЫН ИТХ-ЫН ДЭРГЭДЭР ИРГЭНИЙ ТАНХИМ