ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

СҮРЬЕЭ БОЛОН ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭЛТ, ЧИХРИЙН ШИЖИНГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЭРҮҮЛ МЭНДИЙН ЦОГЦ ҮЗЛЭГИЙГ 16 СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛНА

2019-02-19

Аймгийн Засаг даргын санаачилга, Глобал сангийн санжүүжилт, Монголын сумын эмч мэргэжилтнүүдийн холбоо, аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг хамтран “Сүрьеэгүй Төв аймаг” хөдөлгөөнийг өрнүүлж энэ хүрээндээ хүн амын дундах “халдварт өвчний улмаас нас баралт”-ын түвшин дээгүүрт тооцогдож буй сүрьеэгийн болон цусны даралт ихсэлт, чихрийн шижинг эрт илрүүлэх эрүүл мэндийн цогц үзлэгийг зохион байгуулахаар шийдвэрлэж, үзлэгийн нээлтийг 2 дугаар сарын 18-ны өдөр Эрдэнэ суманд зохион байгууллаа. Нээлтийн ажиллагаанд аймгийн Засаг дарга Ж.Батжаргал, Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, Монголын сумын эмч мэргэжилтнүүдийн холбооны Ерөнхийлөгч Ц.Ганхүү болон аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, тус сумын удирдлагууд, иргэдийн төлөөлөл оролцлоо.

Аймгийн Засаг дарга Ж.Батжаргал нээлтийн үеэр хэлсэн үгэндээ: Иргэн бүр , хувь хүн бүр өөрийн эрүүл мэндээ анхаарч байх нь чухал. Өөрийн эрүүл мэндийг хэн нэгэнд даатгах асуудал байж болохгүй. Харин иргэдийн эрүүл мэндийг дэмжиж, хамгаалах бодлогыг аймаг, орон нутгийн түвшинд баримтлан ажиллаж байна. Иймээс иргэд маань өөрсдийнхөө эрүүл мэндийн төлөө үзлэг оношилгоондоо хамрагдаж, үзлэгийн үр дүнгээр өөрийн оношийг баталгаажуулж, хэрэв ямар нэг өвчний шинж илэрсэн бол хугацаа алдалгүй эмчлүүлэх зэргээр өөрийн эрүүл мэндийг хянаж, хамгаалж явах нь зүйтэй гэдгийг онцолсон юм.

Монгол улс сүрьеэгийн өвчлөлөөр Зүүн хойд азийн улс орнуудаас эхний 4-т, манай аймаг 21 аймгаас 8-т явж байгаа нь яалт ч үгүй анхаарах шаардлагатай, чухал асуудал болоод байгаа юм. Иймээс аймаг орон нутгийн зүгээс 2019 онд “Сүрьеэгүй Төв аймаг” хөдөлгөөнийг өрнүүлж, цаашид шат дараалсан арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Энэ удаагийн сүрьеэ болон цусны даралт ихсэлт, чихрийн шижингийн эрт илрүүлэг үзлэгт 16 сумыг хамруулах бөгөөд “Нүүдлийн амбулатори”-ийн үзлэг давхар явагдах тул иргэд нарийн мэргэжлийн цогц үзлэг шинжилгээнд бүрэн хамрагдах боломжтой болж байгаа юм. Үзлэгийн хуваарь:

Эрдэнэ суманд 2 дугаар сарын 18, 19-ний өдөр

Архуст суманд 2 дугаар сарын 20-ны өдөр

Баяндэлгэр суманд 2 дугаар сарын 21-ний өдөр

Мөнгөнморьт  суманд 2 дугаар сарын 22, 23

Угтаалцайдам суманд 2 дугаар сарын 27, 28

Цээл суманд 3 дугаар сарын 01, 02

Жаргалант 3 дугаар сарын 03, 04

Баянчандмань суманд 3 дугаар сарын 05, 06

Баянцагаан суманд 3 дугаар сарын 11, 12-ны өдөр

Баянжаргалан суманд 3 дугаар сарын 13-ны өдөр

Баян 3 дугаар сарын 14, 15-ны өдөр

Сэргэлэн суманд 3 дугаар сарын 18-ны өдөр

Баянцогт суманд 3 дугаар сарын 20, 21-ний өдөр

Аргалант суманд 3 дугаар сарын 21, 22-ны өдөр

Баянхангай суманд 3 дугаар сарын 22, 23-ны өдөр

Лүн суманд 3 дугаар сарын 24, 25-ны өдөр тус тус зохион байгуулах юм.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%