Булган аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх
ажлыг зохицуулах салбар зөвлөлийн хурал боллоо.
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах
салбар зөвлөлийн хуралд тус зөвлөлийн нарийн бичгийн дарга Д.Алтаншагай 2018
оны ажлын тайланг танилцууллаа.
Мөн тус хурлаар ГХУСАЗСЗ-ийн 2019 оны үйл
ажиллагааны төлөвлөгөөг баталлаа. Энэ жил тус зөвлөлөөс ой, ан, уул уурхайн салбарын хууль тогтоомжийн хэрэгжилт болон шашин сүм хийдийн
чиглэлээр зургаан удаагийн шалгалт хийж, архидан согтуурах, хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэл,
мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлын
эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой ажил зохион
байгуулахаар төлөвлөөд байна.