Төв сайхан нутгийн зон олон болон Монгол түмэндээ билгийн тооллын 17 дугаар жарны “Урвуулагч” хэмээх шороон
Гахай жилийн хаврын тэргүүн сарын билэгт сайн өдрийн мэндийг Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэрийн
өмнөөс болон хувиасаа айлтган дэвшүүлж байна.
“Цагаан сар” бол та
бидний хувьд Монгол хүн гэдгээрээ бахархах, удам судар, ураг төрлөө мэдэлцэх,
төрт ёс, уламжлал зан заншлаа хүндэтгэх, эв эеийг эрхэмлэх төр, иргэн, соёлын гүн
утгат цогт хүндлэл бүхий жинхэнэ Монгол ёсон мөн билээ.
Даяар Монголын хөх толбот, тэнгэрлэг заяат,
нүүдэлчин удамт түмэн олон Та бүхэндээ айл хотлоороо амар амгалан, ахан
дүүсээрээ түвшин сайхан шинэлэхийн ерөөлийг өргөе.