ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

САР ШИНИЙН МЭНДЧИЛГЭЭ

2019-02-04

Эрхэм хүндэт Дархан сумын иргэд ээ,
Та бүхэндээ айлчлан ирж буй Урвуулагч хэмээх шороон гахай жилийн сар шинийн баярын мэндийг хүргэхийн хамт, олон сайхан бэлэгдлийг тээсэн гахай жил Та бидний амьдрал, ажил үйлст амжилт бүтээлийн дээдийг бэлэглэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
Гахай жилийн өнгө билэгдлийн талаар олон түмний ярьж байгаачлан  хур цагтаа бууж, хангай дэлхий тариа ногоо, үр жимсээ арвин ихээр өгсөн, олон түмний амьдрал ахуй дээшилсэн сайхан жил болно хэмээн бэлэгшээж байна.
Дархан сумын ИТХ, түүний Тэргүүлэгчид, Засаг дарга, түүний Тамгын газар  улиран одож буй нохой жилд дэвшүүлсэн зорилтуудаа иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын бүтээлч хамт олны идэвхтэй оролцоо, дэмжлэгтэйгээр амжилттай хэрэгжүүллээ.
Улиран одож буй нохой жилд Дархан сумын хэмжээнд улс, аймаг, сумын төсөв, Орон нутгийн хөгжлийн сангууаас нийт 17550.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн байна. Эдгээрээс дурдвал, Дархан хотын ард иргэдийн сайн сайхан аж амьдралд хамгийн их хэрэгцээтэй нийгэм ахуйн барилга байгууламжууд, тухайлбал, төрөх эмнэлгийн өргөтгөл, цэцэрлэгийн барилгууд баригдаж, спорт цогцолборын бүтээн байгуулалт үргэлжилж байна. 
Аймгийн ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар Дархан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт  Дархан өртөөний орчимд өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих зорилгоор төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ, сүү цагаан идээ худалдаалах Худалдааны төвийг ашиглалтанд орууллаа. Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 124 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Дархан сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн хуралдаанаас энэ Худалдааны төвийн өдөр тутмын үйл ажиллагааг эрхлэн явуулах байгууллагаар аймгийн Ахмадын байгууллагыг сонгосныг дуулгахад таатай байна.
2018 онд Дархан сумын ОНХС-ийн 394.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 1188 квм замын нөхөөсний ажил, 1, 2, 3, Малчин багуудад гэр хорооллын доторхи хайрган хучилттай авто замын ажил болон зарим багуудад усан сан, гүний худаг, машины гүүр, нийтийн орон сууцны гаднах засвар зэрэг олон ажлуудыг гүйцэтгэсэн байна.
Айлчлан ирж буй гахай жилд улс, аймаг, сумын төсөв, Орон нутгийн хөгжлийн сангуудаас 30 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэнэ. Ганцхан жишээ дурдахад, Дархан сумын хэмжээнд 6 цэцэрлэг ашиглалтанд орж, түүнд сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн хамрагдалт 99.0 хувьд хүрэхээр байна.
Оны өмнө хуралдсан Дархан сумын ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн ээлжит 9 дүгээр хуралдаанаас 2019 оныг “Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлалаа. Жилийн ажлын хүрээнд өрхийн үйлдвэрлэлийг дэмжих зорилт дэвшүүлж, орон нутагт жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх үндсэн 6 чиглэлийн дагуу 2019 онд шинээр бизнесийн үйл ажиллагаа эрхлэх иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын төслүүдийг  нээлттэй, ил тод шалгаруулж, шалгарсан төслүүдийг Сум хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээлд хамруулж санхүүжүүлэхийг Дархан сумын Засаг даргад чиглэл болголоо.
Монгол гэр бүлийн үнэт зүйлсийг бэхжүүлэх, гэр бүлийн үүрэг, хариуцлагыг дээшлүүлэх, хүүхдийн эрхийг дээдлэх, гэр бүлийн  гишүүдийн, ялангуяа ахмадуудын болон залуучуудын хөгжих, суралцах, хөдөлмөр эрхлэх таатай нөхцөлийг бүрдүүлэх, төрийн үйлчилгээг гэр бүлд хүргэх асуудал нь сумын хэмжээнд гэр бүлийн хөгжлийг дэмжих бодлогын гол цөм нь юм.
Дархан сумын хэмжээнд “Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил”-ийн ажлын төлөвлөгөөг боловсруулж байна. Түүнд иргэдийн саналыг  тусган байна. Дэвшүүлсэн зорилтыг бүрэн дүүрэн биелүүлэхэд сум, багийн удирдлагууд, төрийн албан хаагч бүр нийт иргэдээ манлайлан ажиллах болно. 
Дархан сумын иргэд та бүхэндээ “Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил”-ийн ажлуудыг дэмжиж, идэвхтэй хамтран ажиллана гэдэгт бүрэн итгэлтэй байна.
Та бүхэн минь айл хотлоороо эвтэй найртай, ахан дүүсээрээ эрүүл энх, сар шинэдээ сайхан шинэлээрэй.
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ДАРХАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧИД

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 72
2 / 3%
3 / 4%
43 / 60%
1 / 1%
23 / 32%