Булган
аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид сумдын ИТХ-ын 2018 оны ажлыг дүгнэж байр эзлүүлэн
шагналыг аймгийн ИТХ-ын дарга М.Оюунбат гардууллаа.
Орон
нутгийн хөгжлийн бодлогыг тодорхойлж, хэрэгжүүлэх, нутгийн өөрөө удирдах
байгууллагын чадавхыг бэхжүүлэх, иргэд, төлөөлөгчдийн идэвх, оролцоог хангах
талаар шинэ арга барил санаачилга гаргасан Гурванбулаг сумын ИТХ-ыг тэргүүн
байр эзлүүлж, Хутаг-Өндөр, Сайхан, Бүрэгхангай сумын ИТХ-ыг дэд, гутгаар
байранд шалгаруулсан байна.
Шилдэг ИТХ-ын байгууллагуудыг 1-2 сая төгрөгөөр урамшууллаа.
Харин
сумын сумын ажлыг дүгнэх журмаар сүүлийн байр эзэлсэн Могод сумын ИТХ-ын дарга,
ажлын албаны ажилтнуудад хариуцлага тооцохыг сумын ИТХ-ын тэргүүлэгчид санал
болгожээ.