ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

САЙНШАНД СУМЫН АЙМГИЙН АВАРГА МАЛЧДАД ЦОЛ, ТЭМДГИЙГ ГАРДУУЛАН ӨГЛӨӨ

2019-02-02

Сар шинийн босгон дээр Сайншанд сумаас аймгийн аварга малчин 5 тодорч, мал маллагааны уламжлалт аргыг эзэмшин боловсронгуй болгох, малын  чанарыг сайжруулан, арга туршлагаараа манлайлж, мал сүргийнхээ үүлдэр угсааг сайжруулан, мал сүргээ мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд хамруулах зэрэг хөдөө аж ахуйн салбарт хувь нэмэр оруулсан

Сайншанд сумын 1-р багийн малчин Л.Очирхуяг, 3-р багийн малчин Ч.Чинзүрх, 7-р багийн малчин Ш.Ганбат нарын "Аймгийн аварга малчин" цол тэмдгийг 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр аймгийн ЗДТГ-ын ТЗУХэлтсийн дарга Цэрэн, сумын ИТХ-ын дарга Д.Эрдэнэбаяр, сумын Засаг дарга бөгөөд хотын Захирагч С.Одбаяр нар гардуулан, хүндэтгэл үзүүллээ.

Лувсандоржийн Очирхуяг нь барилгын салбарт 25 жил ажиллаж, 1995 оноос одоог хүртэл тасралтгүй 24 жил мал маллаж байна. Мөн бэлчээрийн усны хүртээмжийг сайжруулах үүднээс дарагдсан байсан Гашууны худгийг өөрийн хөрөнгөөр сэргээн засварласан бөгөөд мал сүргээ жил бүр шүлхий, цэцэг, галзуу болон бусад өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад тогтмол хамруулж, эрүүл найдвартай мах сүүг зах зээлд нийлүүлэн хэрэглэгчдийн итгэлтэй түнш болсон.

Чинбатын Чинзүрх нь 13 жил тасралтгүй мал маллаж, уламжлалт мал аж ахуйгаа хөгжүүлэх үйлсэд зүтгэж яваа залуу малчдын нэг юм. 2012 онд Сайншанд сумын "Алдарт уяач", 2014 онд Сайншанд сумын "Сайн малчин", 2017 онд “Шилдэг залуу малчин”, 2017 онд "Мянгат малчин" цол тэмдгээр тус тус шагнагдсан байна. Мөн малын халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилга, туулга, угаалгад малаа бүрэн хамруулж малын ашиг шим, эрүүл мэндэд анхааран ажилладаг малчин байна. Ашиг шим өндөртэй хээлтүүлэгч, хээлтэгчийг солилцох худалдах зэргээр нутгийн малчдынхаа малын удам угшлыг сайжруулахад ихээхэн хувь нэмэр оруулж байгаа залуу малчин юм.

Шархүүгийн Ганбат нь 8 жил тасралтгүй мал аж ахуй эрхлэн, малын ашиг шимийг хүртэж, малынхаа үүлдэр угсааг сайжруулан тоо толгойг жил дараалан өсгөж мал маллагааны арвин баян туршлага эзэмшин үйл ажиллагаандаа мөрдлөг болгож ажиллаж байна. 
Малаа жил бүр тарилга вакцинд бүрэн хамруулж, өөрийн өвөлжөө, хаваржаагаа тогтмол засаж сайжруулдаг. Ш.Ганбат нь аавынхаа мал маллагааны арга туршлагад тулгуурлан өөрийн мал сүргээ жил дараалан өсгөн, үржүүлж, ашиг шимийг нь хүртэж байгаагийн зэрэгцээ 2012 онд сумын "Алдарт уяач", 2013 онд сумын “Сайн малчин”, 2014 онд Хөдөө Аж Ахуйн салбарын "Шилдэг залуу малчин", 2015 онд "Мянгат малчин", 2016 онд Аймгийн "Алдарт уяач" зэрэг цол, тэмдгийг хүртсэн байна.

 











Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 72
2 / 3%
3 / 4%
43 / 60%
1 / 1%
23 / 32%