ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

БАЯНЖАРГАЛАН СУМАНД 75 ХҮҮХДИЙН ОРТОЙ ШИНЭ ДОТУУР БАЙР АШИГЛАЛТАД ОРЛОО

2019-02-02

Аймгийн хэмжээнд боловсролын байгууллагыг хүний хөгжлийн төв болгон хөгжүүлж, нийгэм, сэтгэл зүй, дэд бүтцийн эрүүл аюулгүй ээлтэй орчин бүрдүүлж сурагчдын суралцах, амьдрах шаардлагыг хангасан нийгмийн үйлчилгээг бий болгон, боловсролын чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор аймгийн ИТХ-аас “Боловсролын тогтвортой хөгжлийн бодлого”-ыг батлан ажиллаж байна. Аймгийн Засаг даргаас дээрх бодлогын хэрэгжилтийг хангах үүднээс “Хүүхэд бүрт цэцэрлэгт”, “Хүүхдийн хүмүүжил төлөвшлийг сайжруулах”, “Хөгжсөн багшаас чадварлаг сурагч”, “Хүүхдэд ээлтэй дотуур байр” 4 дэд хөтөлбөрийг захирамжаар батлан хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг нийгмийг хөгжүүлэх Үндсэн чиглэлд тусгагдсаны дагуу “Хүүхдэд ээлтэй дотуур байр” дэд хөтөлбөрийн хүрээнд улсын төсвийн 798 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 75 хүүхдийн ортой шинэ дотуур байр баригдаж нээлтээ хийлээ.
Дотуур байрны хатуу зөөлөн эдлэл, иж бүрэн тавилга тоног төхөөрөмж, хэрэглэгдэхүүнийг БСШУСЯам болон аймгийн Засаг даргын санхүүжилтээр бүрэн шийдвэрлэсэн бөгөөд сурагчдын амьдрах өрөөнөөс гадна давтлагын, тоглоомын, охидын, алжаал тайлах, 6 настнуудын өрөөнүүд болон душ, хувцас угаадаг өрөө зэргээс бүрдэж байгаа юм. Тус шинэ дотуур байр ашиглалтад орсноор дотуур байранд орох хүсэлтэй хүүхдүүдийг 100 хувь хамруулах боломж бүрдэж байгаа талаар онцоллоо.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%