ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА

2019-01-29

Эрхэм хүндэт,

Төв аймаг, Төв аймгийн Зуунмод, Баяндэлгэр, Алтанбулаг, Архуст, Эрдэнэ болон Сэргэлэн сумын ард иргэд, малчид төрийн болон ТББ-ууд, АНН  та бүхнийг олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг”-т хүрэлцэн ирэхийг урьж байна.

Хэлэлцүүлгийн зорилго: “Нүүрснээс байгалийн хий гарган авах үйлдвэр байгуулах төслийн БНБОҮ-ний тайлангийн төсөл”-ийн талаарх мэдээллийг холбогдох талуудад түгээж, ил тод хүртээмжтэй болгох, хэлэлцүүлэх, тэдгээрээс үнэлгээний тайланд санал зөвлөмж авах замаар тайланг сайжруулж эцэслэн боловсруулах.

Хэлэлцүүлгийн оролцогчид: Дээр дурдсан аймаг сумдын ЗДТГ, ИТХ, ЗДТГ-ын Байгаль орчин аялал жуулчлалын газар, Хөгжлийн бодлого, Төлөвлөлтийн газар, ХААГ, Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Байгаль орчны улсын байцаагч, Байгаль хамгаалагчид, Дэд бүтэц, үйлдвэрлэл, Үйлчилгээний хэлтэс, Нийгмийн хөгжлийн хэлтэс, Сумдын засаг дарга, ИНХ-ын дарга, ТББ-ууд, Иргэний нийгмийн байгууллагууд,  Хувийн хэвшлүүд болон орон нутгийн иргэд, малчид

Хэлэлцүүлгийн үед та бүхний хэлсэн үг, асуулт, зөвлөмж болон саналуудыг бүрэн тэмдэглэж авах ба зайлшгүй шаардлагатай саналуудыг Нүүрснээс байгалийн хий гарган авах үйлдвэр байгуулах төслийн БНБОҮ-ний тайлангийн төсөлд тусгана.

Та бүхний санал, зөвлөмж уг тайлангийн төслийг илүү сайжруулахад хувь нэмрээ оруулах тул хэлэлцүүлгийн материалуудтай урьдчилан танилцаж, саналаа бэлтгэж ирэхийг хүсэж байна.

Хэлэлцүүлгийн материалуудыг МИНИС төслийн цахим хуудасны  http://minis.mn/mn/p/хэлэлцүүлгийн-тойм болон http://minis.mn/mn/article дэд хуудаснуудад, мөн цаасан хэлбэрээр материалуудыг Төв аймгийн ЗДТГ, Төв аймгийн Архуст, Баяндэлгэр, Эрдэнэ, Сэргэлэн, Алтанбулаг болон  Зуунмод сумдын ЗДТГ-ын болон Иргэдийн төлөөлөгчдийн хуралд хүргүүлж,  тамгын газрын нэг цэгийн үйлчилгээний танхимд байршуулан,  гол оролцогч талуудад биечлэн хүргүүлсэн болно.

Сонирхсон иргэд эдгээр материалуудтай ЗДТГ болон Иргэний танхим дээр очиж, биечлэн танилцаж болох бөгөөд иргэдэд бичгээр санал өгөх боломжийг бүрдүүлэх үүднээс дээр дурдсан газруудад санал авах дэвтрүүдийг байршуулсан болно. Түүнчлэн хэлэлцүүлгээс хойш 14 хоногийн дотор нэмэлт саналаа доорх хаягуудаар бидэн рүү илгээх боломжтой. Хэлэлцүүлэгтэй холбоотой мэдээллийг мөн доорх хаягаар авах боломжтой.

Хэлэлцүүлгийн үр дүнд гарсан саналуудыг Нүүрснээс байгалийн хий гарган авах үйлдвэр байгуулах төслийн БНБОҮ-ний тайлангийн төсөлд хэрхэн авч үзсэн талаарх мэдээллийг танд хүргүүлэх бөгөөд мөн энэ талаарх мэдээллийг олон нийтэд нээлттэй болгох болно.

Энэхүү олон нийтийн хэлэлцүүлэгт Таны оролцоо болон санал, зөвлөмж маш чухал бөгөөд таныг идэвхтэй оролцоно гэдэгт найдаж байна.

Мэдээллийг 7011-2689, 99102722 утаснаас авна уу.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%