XVII жарны Шороон гахай жилийн босгон дээр Төв сайхан нутгаас зургаан “Улсын аварга малчин” төрсөн билээ. Тэдний нэг нь Баян-Өнжүүл сумын Бүрд багийн малчин Б.Мөнхбат юм. Малчин хэмээх нэрнийхээ эзэн нь болж, өвөг дээдсээс уламжлан ирсэн мал аж ахуйгаа амжилттай үргэлжлүүлэн авч яваа түүний шагналыг УИХ-ын гишүүн А.Сүхбат, Аймгийн Засаг даргын орлогч Ч.Сарангэрэл нар хотонд нь очиж гардуулан өгсөн юм.
Тэрээр 1988 онд цэргээс халагдаж ирээд мал аж ахуй эрхэлж эхэлсэн бөгөөд 5 хошуу мал өсгөн үржүүлдэг. Түүний хөвгүүд аавынхаа малч удмыг өвлөж мал маллах арга ухааныг суралцсаар явна. Мөн тэрээр сумынхаа 3 багийн 5 залуу малчин өрхийг малжуулсан байна.