ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

"ТЭМЭЭНИЙ СОЁЛ-ӨВЛИЙН БАЯР-ХУЛД 2019"

2019-01-28

"ТЭМЭЭНИЙ СОЁЛ-ӨВЛИЙН БАЯР-ХУЛД 2019" арга хэмжээ Хулд сумын нутагт 1 дүгээр сарын 18-ны өдөр зохион байгуулагдлаа. Үйл ажиллагаанд Дундговь аймгийн Хулд, Өлзийт, Дэлгэрхангай, Луус, Говь-Угтаал, Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын тэмээчид оролцож тэмээ, тэмээчдийн зан үйлтэй холбоотой 7 төрлийн тэмцээн уралдааныг зохион байгуулж дүнгээ гаргалаа. Мөн арга хэмжээний үеэр ХХААХҮЯамны жуух бичиг, аймгийн Засаг даргын ТЭРГҮҮН, Жуух бичиг зэрэг шагналуудыг үе үеийн малчин тэмээчдэд гардуулан өглөө. Бүдүүн тэмээний уралдаанд 32 тэмээ уралдсанаас: 1. Дэлгэрхангай сумын Өнөрболдын ягаан 2. Дэлгэрхангай сумын Өнөрболдын улаан 3. Цогт-Овоо сумын Цогтбаярын хар 4. Дэлгэрхангай сумын Мөнжаргалын бор 5. Өлзийт сумын Гончигдоржийн улаан тус тус орлоо. Торомны уралдаанд 22 тором уралдсанаас: 1. Хулд сумын Цогтбаатарын хүрэн 2. Дэлгэрхангай сумын Өнөрболдын бор 3. Өлзийт сумын Гончигдоржийн улаан 4. Дэлгэрхангай сумын Намсрайжавын хар 5. Өлзийт сумын Алтангэрэлийн хар тус тус шалгарлаа. Сайхан хос: 1.Хулд сумын Л. Амаржаргал 2. Говь-Угтаал ТҮвшинбаяр, 3. Хулд сум Д.Цогтбаатар Зохин байгуулагч: АЗДТГ, ХХААГ, Хулд сумын ЗДТГ, Хөдөө аж ахуй хоршоологчдын холбоо

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 74
2 / 3%
3 / 4%
44 / 59%
1 / 1%
24 / 32%