Уламжлалт сар шинийн баярыг угтан сумынхаа үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, орон нутгийн иргэдийн хэрэгцээг хангах зорилгоор “Цагаан сар-2019” үзэсгэлэн худалдааг зохион байгуулсан бөгөөд 4 аж ахуй нэгж, байгууллага, 35 өрхийн үйлдвэрлэл эрхлэгчид 45 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнээр оролцсон байна. Мөн “Сүү ХК”, “Витафит ХХК”-иуд оролцож өрсдийн бүтээгдэхүүнийг хямдралтай үнээр борлуулжээ. Үзэсгэлэн худалдаанд идэвхитэй оролцсон байгууллага, иргэдийг энэ үеэр шагнаж урамшуулсан байна. Үүнд:
- Шилдэг зохион байгуулалттай хамт олон: Мандал 1 дүгээр баг
- Шилдэг аж ахуйн нэгж: Ахмад настны Үндэсний төв
- Шилдэг үйлдвэрлэгч: Мандал 1 дүгээр багийн иргэн Ж.Түмэнцогт
- Онцлог бүтээгдэхүүн: Сөгнөгөр, Баянгол 3 дугаар багийн иргэн Н.Уянга