АЙМГИЙН ИТХ-ЫН
ТЭРГҮҮЛЭГЧДИЙН 2019 ОНЫ ХОЁРДУГААР
ХУРАЛДААНЫ МЭДЭЭЛЭЛ
2019.01.23. Зуунмод.
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019
оны 2 дугаар хуралдаан 01-р сарын 23-ний өдөр 90.9 хувийн ирцтэйгээр хуралдлаа.
Тус хуралдаанаар-:
1. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн
Хурлын ээлжит 12 дугаар хуралдааны тов тогтоож хэлэлцэх асуудал батлах тухай
асуудлыг хэлэлцээд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 12 дугаар
хуралдааныг 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдөр хуралдуулахаа товлон тус Хуралдаанаар:-
1. Аймгийн Засаг даргын үйл
ажиллагааны хөтөлбөрийн 2018 оны хэрэгжилтийн тайлан, үнэлэлт өгөх тухай
тогтоолын төсөл
2. Аймгийн эдийн засаг,
нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн гүйцэтгэлийн тайлан, тогтоолын
төсөл
3. Газрын
харилцааны талаар 2018 онд хийсэн
ажлыг тайлан, 2019 онд хийх ажлын чиглэлийн төсөл, түүнийг батлах
тогтоолын төсөл
4.
Аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний болон түүнийг
батлах тогтоолын төслийн тухай
5. Эрдэнэ сумын хилийн
цэсийн асуудлаар санал уламжлах тухай танилцуулга, тогтоолын төсөл зэрэг нийт 5 асуудал хэлэлцүүлэхээр тогтож “Хуралдааны
тов тогтоож, хэлэлцэх асуудал батлах тухай тухай” тогтоолыг батлав.
2. Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул Монгол Улсын Төрийн
хошой шагналт, Ардын жүжигчин Билэгийн Дамдинсүрэн, Монгол Улсын Төрийн хошой
шагналт, Ардын жүжигчин Лувсанжамбын Мөрдоржийн мэндэлсний 100 жилийн
ойг тэмдэглэх тухай асуудлыг хэлэлцээд тус ойг Их Монгол улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98,
Аймаг байгуулагдсаны 96 жилийн баяр наадмаар хамтатган тэмдэглэхээр шийдвэрлэж “Ой тэмдэглэх тухай” тогтоолыг батлан, Монгол Улсын Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин
хөгжмийн зохиолч Б.Дамдинсүрэн, Монгол Улсын Төрийн хошой шагналт, Ардын
жүжигчин Л.Мөрдоржийн мэндэлсний 100 жилийн ойг улсын
хэмжээнд зохион байгуулах тухай саналыг БСШУС-ын сайдад уламжлав.
Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул Монгол Улсын
Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Билэгийн Дамдинсүрэн, Монгол Улсын Төрийн
хошой шагналт, Ардын жүжигчин Лувсанжамбын Мөрдоржийн мэндэлсний 100 жилийн
ойн арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсгийг байгуулж, төлөвлөгөөг
баталж, тэдгээрийн амьдрал уран бүтээл, алдрыг мөнхжүүлэх ажлыг иргэд олон
нийт, хүүхэд залуучуудад сурталчлан таниулах ажлыг өргөн хүрээтэй зохион
байгуулж ажиллахыг аймгийн Засаг дарга
Ж.Батжаргалд даалгав.
3. Жендерийн эрх
тэгш байдлыг хангах тухай үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт
4.Аймгийн гадаад харилцаан хамтын ажиллагааны 2018 оны
төлөвлөгөөний хэрэгжилтийн тайлан, 2019 оны төлөвлөгөө батлах тухай
5. Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх 2018
оны төлөвлөгөөний хэрэгжилт
6.Шинэ
бүтээл оновчтой санал шалгаруулах журам батлах тухай
7.Аймгийн
Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний төсөл танилцуулах тухай
8.Байгаль
орчныг хамгаалах тухай хуулийн хэрэгжилт болон аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн
2012 оны Газрын тухай хуулийн зарим заалтын хэрэгжилтийг хангуулах тухай 77-р
тогтоолын хэрэгжилтийн байдалд Төв аймаг дахь Төрийн Аудитын газраас хийсэн
тайланг хэлэлцэх тухай
9.Аймгийн
ИТХ-ын нарийн бичгийн даргын талаар сонсох ажиллагаа явуулах тухай
10.Төрийн
дээд одон медальд уламжлах тухай асуудлыг хэлэлцээд Төв аймгийн эдийн засаг,
нийгмийн хөгжилд авъяас билэг, хүч хөдөлмөрөө дайчлан олон жил, үр бүтээлтэй
ажиллаж үнэтэй хувь нэмэр оруулсан, мөн залуу хойч үеийг өөрийн арга туршлагаар
залгамжлан хүмүүжүүлж байгаа хүмүүсийг “Гавъяат малчин цол”-оор-2, “Алтан
гадас одон”-оор-4, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар-7 иргэдийг Монгол Улсын төрийн дээд одон медалиар шагнуулахаар
Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлав.
Аймгийн ИТХ-ын
Тэргүүлэгчдийн 2019 оны 2 дугаар хуралдаанаар 10 асуудал хэлэлцэж 10 тогтоол
батлан хуралдааны 2 тэмдэглэлээр үүрэг өгөв. Аймгийн ИТХ-ын Хуралдаан болон Тэргүүлэгчдийн
хуралдаанаас батлагдсан тогтоол шийдвэрийг Төв аймгийн ИТХ-ын албан ёсны цахим
хуудас http://tov.khural.mn/ сайтаас авна уу.
АЙМГИЙН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА