ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

Төв аймгийн ИТХ-аас 2019 оныг "Бүтээн байгуулалт-Хөрөнгө оруулалтын жил" болгон зарлаж, урианы жилийн нээлтээ хийлээ

2019-01-21

Төв аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хуралдсан X хуралдааны 02 дугаар тогтоолоор 2019 оныг "Бүтээн байгуулалт-хөрөнгө оруулалтын жил" болгон зарласан бөгөөд урианы жилийн нээлтийн үйл ажиллагаа Монгол туургатан театрт болж нээлтээ хийлээ.
Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын VI хуралдаанаас аймгийн хэмжээнд 2018 оныг “Үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих” урианы жил болгон зарлаж, эдийн засаг, нийгмийн бүхий л салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, жижиг дунд үйлдвэрлэл болон өрхийн үйлдвэрлэлийг дэмжих, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах зорилт дэвшүүлэн ажиллаж урианы жилд дэвшүүлсэн зорилтоо амжилттай хэрэгжүүлэн ажлын гүйцэтгэл 93.92 хувьтай үнэлэгдлээ.

2018 онд хүрсэн ололт амжилтаа бататган “Үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих” урианы жилийн бодлого, үйл ажиллагааны үргэлжлэл болгож 2019 оныг “Бүтээн байгуулалт-Хөрөнгө оруулалтын жил” болгон зарласан юм. Бүтээн байгуулалт-хөрөнгө оруулалтын жилд хөгжлийн томоохон төслүүдийг орон нутгийн хөгжил эрх ашигтай холбож, үйлдвэрлэл үйлчилгээг дэмжин, их бүтээн байгуулалтыг өрнүүлэн, өрх гэр, иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлэн, ажлын байртай болгох зорилтын хүрээнд шинээр 1500 ажлын байр, зуучлалд 1100, түр ажлын байраар 12000 иргэнийг хангах зорилт тавиад байгаа юм.

Энэ үеэр 2018 оны ажлын үзүүлэлтээрээ бусдыгаа манлайлсан Алтанбулаг, Баянцогт, Зуунмод, Эрдэнэ, Аргалант зэрэг таван сумыг шагнаж урамшууллаа.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%