ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

СУМДЫН ИТХ-ЫН ДАРГА, ЗАСАГ ДАРГА, ЗДТГ-ЫН ДАРГА НАРЫН СУРГАЛТ, СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ

2019-01-21

Монгол улсын Засгийн газрын болон аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, улс, аймаг, сумын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, “Бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын жил”-ийн бодлого хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг орон нутагт зохион байгуулахад бодлогоор дэмжиж, арга зүйн зөвлөгөө зөвлөмж өгөх зорилгоор сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга, ЗДТГ-ын дарга нарын сургалтыг аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд зохион байгуулагдлаа. Уг сургалт семинарын хүрээнд “Сумдын 2018 оны үйл ажиллагаанд хийсэн хяналт шинжилгээ үнэлгээний дүн, 2019 онд анхаарах асуудал”, “Төрийн захиргааны бодлогын хүрээнд 2019 онд дэвшүүлсэн зорилт, анхаарах асуудал”, “Бүтээн байгуулалт-хөрөнгө оруулалтын жил”-д сум орон нутгаас анхаарах асуудал, 2019 оны төсвийн талаар, “Хууль зүйн бодлогын хүрээнд анхаарах асуудал”, “Нийгмийн салбарын 2019 онд баримтлах бодлого, анхаарах асуудлууд”, “Төрийн албаны стандартын хэрэгжилтийг хангахад анхаарах асуудал” сэдвийн хүрээнд холбогдох хэлтсийн дарга нар мэдээлэл хийж, анхаарах асуудлын хүрээнд чиглэл өгсөн юм.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%