Монгол туургатан театр – Монгол туургатан театрын шинэ барилгыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 9.5 тэрбум төгрөгийн төсвөөр 7112м2 талбайтай, 650 суудал бүхий үзэгчдийн их заал, 150 суудал бүхий 2 бага танхим, офиссын болон уран бүтээлчдийн өрөө, уран бүтээлийн ангиудын мэргэжлийн бэлтгэлийн танхим, ёслол хүндэтгэлийн танхим, үзэсгэлэнгийн танхим зэрэг нийт 44 өрөө тасалгаатай орчин үеийн стандартад нийцсэн орон нутгийн хамгийн том театртай болсон. Ашиглалтанд орсноос хойш хугацаанд Төв аймгаас төрөн гарсан урлаг соёлын алдартнууд, театрын уран бүтээлчдын хамтарсан “Хүндэтгэлийн тоглолт”, Монгол туургатан театрын уран бүтээлчдийн “Монгол туургатны их дуулал”, Д.Намдагийн зохион “Шинэ байшинд” жүжиг зэрэг томоохон уран бүтээлүүдийг шинээр тайзнаа тавьж аймгийнхаа үзэгч иргэдэд хүргэсэн. Нийт 25000 иргэнд үйлчилж, орлого 42.468.0 төгрөг буюу нийт орлогын төлөвлөгөөг 100% биелүүлсэн.