ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

УЛСЫН АВАРГА МАЛЧИН, СААЛЬЧИН, ТАРИАЛАНЧ, ТАРИАЛАНЧ ХАМТ ОЛОН, УЛСЫН ХОШОЙ АВАРГА МАЛЧИН ТОДОРЛОО

2019-01-10

Засгийн газрын хуралдаанаар Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч, хошой аварга малчин, аварга тариаланч хамт олныг тодруулсан бөгөөд Төв аймгаас улсын аварга малчин 6, аварга саальчин 1, аварга тариаланч 3, хошой аварга малчин 1, улсын аварга тариаланч хамт олон 3 тодорсон байна. Үүнд:

  • “Улсын аварга малчин”-аар:

Баянжаргалан сумын Эрдэнэ багийн малчин Г.Лхагва-Очир

Лүн сумын 1 дүгээр багийн малчин Ч.Түмэнбадрах

Баянцагаан сумын Гурвантүрүү багийн малчин Х.Батжаргал

Баян-Өнжүүл сумын Бүрд багийн малчин Б.Мөнхбат

Алтанбулаг сумын Замт багийн малчин С.Мэндбат

Архуст сумын Нарст багийн малчин Ч.Пүрэвжал

  • “Улсын хошой аварга малчин”-аар:

Эрдэнэсант сумын 3 дугаар багийн малчин Б.Төрболд

  • “Улсын аварга саальчин”-аар:

Алтанбулаг сумын аргал багийн малчин П.Лхагвасүрэн

  • “Улсын аварга тариаланч”-аар:

Борнуур сумын иргэн Р.Мягмаржав

Баянчандмань сумын иргэн Б.Базаррагчаа

Жаргалант сумын иргэн О.Батбаяр

  • “Улсын аварга тариаланч хамт олон”-оор:

Баянцогт сумын “Шимт уринш” ХХК

Эрдэнэсант сумын “Анхны зам” ХХК

Жаргалант сумын “Жаргалант-Өлзийт” ХХК тус тус тодорчээ.

Улсын аваргуудыг тодруулахдаа холбогдох журмын дагуу 75 шалгуур үзүүлэлтээр дүгнэдэг бөгөөд аваргуудын шагналыг Билгийн тооллын хаврын тэргүүн сарын Сар шинийн баярын өмнө олгодог уламжлалтай билээ.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%